Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Бидний тухай

Ландбридж ХХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлж өнөөдөр дэлхийн 5 тивд байрлах 90 гаруй орны 2000 гаруй агентийн сүлжээгээ ашиглан төмөр зам, агаар, далай болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.
Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 20 хүртэл жил ажилласан туршлага бүхий манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй найдвартай тээвэрлэхийн чухалыг мэднэ.
Та бидэнд хандсанаар тээврийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг дагалдах үйлчилгээнийх нь хамтаар нэг дороос авах болно.


Танилцуулга татах Бидний туршлага
АЛСЫН ХАРАА

УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ БАЙХ

ҮНЭТ ЗҮЙЛС

Түншийн харилцаа
Итгэл дааж, хүлээн зөвшөөрөгдөх харилцаа
Мэргэжлийн чадвар
Энгийн, ойлгомжтой, цогц үйлчилгээ
Хамт олон
Ажил мэргэжилдээ дур сонирхолтой, чадварлаг баг
Бизнес загвар
Өсөлттэй, үр ашигтай, үргэлж сайжрах загвар

Бидний зорилго
  • Эдийн засаг болон нийгэмд үр ашигтай бизнес загварыг хөгжүүлэх
  • Улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, хялбар ойлгомжтой болгох
  • Тээвэр логистикийн шилдэг шийдэл, санаа, арга технологийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох
  • Хамтын хөдөлмөр, бүтээлч оюун ухааныг урамшуулаж, ажиллаж сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж, салбарын манлайлагчидыг бэлдэх

 

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагаа

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, 2 жилийн хугацаагаар томилогддог. Сард нэгээс доошгүй удаа хуралдаж, компанийн дүрмийн дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

enkhtuvshin

Д.Энхтүвшин

ТУЗ-ийн дарга
Багш, Орчуулагч, Ландбридж ХХК-ийн Ерөнхий захирал
enkhtuvshin

Н.Жагварал

ТУЗ-ийн гишүүн
Банк санхүүч, Эдийн засагч, Ландбридж ХХК-ийн Дэд захирал
enkhtuvshin

Л.Уранцэцэг

ТУЗ-ийн гишүүн
Бизнесийн удирдлага, Ландбридж ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал
enkhtuvshin

Э.Энхбаяр

ТУЗ-ийн гишүүн
Программ болон техник хангамж, Эффишэнтвэй ХХК-ийн Хөгжүүлэлт хариуцсан Дэд захирал
enkhtuvshin

Ж.Отгонтуяа

ТУЗ-ийн гишүүн
Үйлдвэрлэлийн менежмент, Ландбридж ХХК-ийн Борлуулалтын албаны дарга
Чанарын бодлого

Бид улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээний хамгийн шилдэг сонголт байхын тулд өөрсдийгөө хөгжүүлж үргэлж мэргэжлийн байх ба чанарын шаардлага хангасан найдвартай үйлчилгээг үзүүлж, оролцогч талуудын сэтгэл ханамжийг ямагт нэмэгдүүлэн ажиллана.

ХЭМАБ-н бодлого

“ЛАНДБРИДЖ” ХХК нь тээвэр зууч, ложистикийн бүхий л үйл ажиллагаандаа ХЭМАБ-ын Удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн тасралтгүй сайжруулна.

ХЭМАБ-д шаардлагатай санхүү, материал хэрэгсэл, техник  тоног төхөөрөмж, сургалт  ур чадвар, арга барил, тогтолцооны бүх нөөцөөр нэн тэргүүнд хангана.

Хүн бүрийн оролцоотойгоор эрсдэлийг зөв тодорхойлон хянаж, аюулгүй байдлыг хангах ухамсарт хариуцлага, зөв хандлагад чиглүүлэн ажиллахыг эрмэлзэнэ.

 

Бидний давуу тал

Бид бүх төрлийн тээврийн хэрэгслээр ямар ч ачааг дэлхийн аль ч орноос шуурхай зохион байгуулах чадвартай. Та манай үйчлилгээг ашигласнаар доорх давуу талуудыг мэдрэх болно. Үүнд:
•    Өргөн сонголттой цогц үйлчилгээ
•    Туршлага, эрч хүчээр дүүрэн мэргэжлийн хамт олон
•    Улс дамнасан тээвэр ложистикийн өргөн сүлжээ
•    Дэвшилтэт технологид суурилсан өртөг бага, хурдтай байдал
•    Шуурхай, найдвартай байдал
•    Эмх цэгцтэй, стандарт хангасан үйл ажиллагааны процесс

Талархал

Улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж компанийн амжилт -  худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, уул уурхай, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг төрөл бүрийн салбарын нийт үйлчлүүлэгчид та бүхний амжилт, хийж бүтээж байгаа ажлын үр дүн гэдгийг бид сайтар ойлгож, таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа улам илүү боловсронгуй болгох, ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖЛИЙН ШИЙДЛИЙГ цаг хугацаанд нь оновчтой хангахаар хичээн ажиллаж байна.Бид та бүхний ажил хэргийг үргэлж хүндэтгэн хамгийн итгэлт түнш, хамтран зүтгэгч, тээвэр логистикийн мэргэжлийн зөвлөгч байна.
БИДНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА!

Бидний туршлага