Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Хятадаас Орос руу ачаа тээврийн шинэ чиглэл нээжээ
2017.08.22, мягмар     2459

Хятадын баруун хойд нутгийн Цинхай мужаас Казакстанаар дайран ОХУ хүрэх төмөр замын ачаа тээврийн шинэ чиглэл нээсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Оросын Пермь хот хүртэл ердөө 10 хоног зорчсон гэнэ. Ийм тээврийг далайгаар бүтэн нэг сар хагасын хугацаанд хүргэдэг аж. Энэ чиглэлийн урт 6300 км аж.

Энэ нь Орос дахь Хятадын барааны өрсөлдөх чадварыг нэмнэ гэж Хятадын эрх баригчид найдаж буй гэнэ. Тус улсаас Евразийн нутгаар дайран Европ, ОХУ болон бусад улс руу ачааны 20 гаруй галт тэрэг тогтмол зорчиж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2017/8/22-ны дугаар




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн