Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Харилцагчаа сонсох өдрийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
2017.10.17, мягмар     2847

Бид 2018 онд болох компанийн 10 жилийн ойг угтан стратегийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтран ирэх 5 жилдээ хаана хүрэх, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн хөгжүүлэх, одоогийн үйлчилгээгээ хэрхэн харилцагчиддаа илүү хүрэхэд хялбар, ашиг тустай байлгах вэ, ажилчдаа хэрхэн илүү бүтээмжтэй, сэтгэл хангалуун ажлуулах вэ гэдэг судалгаа шинжилгээг хийж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд “Харилцагчаа сонсох өдөр” арга хэмжээг өнгөрсөн Баасан гариг буюу 2017/10/13-нд зөвлөх компаниудтайгаа хамтран зохион байгуулж тодорхой тооны зарим шалгуурыг хангасан харилцагчидтайгаа уулзалт хийсэн билээ. Уулзалтаас бид багагүй магтаал бас шүүмжлэлийг сонссон бөгөөд аль аль нь бидний цаашдын ажилд тустай тул стратегийн бодлогодоо оруулж харилцагч та бүхний хэрэгцээг улам илүү хангаж чаддаг, таатай хамтрагч байхын төлөө хичээн ажиллах болно.

Манай компанийн 1 онцлог бол үргэлж харилцагчидынхаа бизнесийг багахан ч атугай өөрсдийнхөө боломжоор дэмжиж ажиллах явдал билээ. Тиймээс хүүхдийн баяр, шинэ жил, компанийн ой бусад жижиг арга хэмжээнүүдэд харилцагчид, ажилчиддаа өгч буй гарын бэлгүүд нь дандаа бидний өөрсдөө тээвэрлэн ирсэн харилцагчидын маань бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ удаагийн харилцагчидын арга хэмжээнд ирсэн зочиддоо ч бид өөрийн бараа бүтээгдэхүүнээр бэлгийн багц бүрдүүлэн харилцан бие биеэндээ танилцуулах боломжийг олгосон билээ. Сонирхолтой бэлгүүд авч ирсэн харилцагчиддаа баярлалаа. Та бүхний бизнес улам  бүр өөдлөн дэвжих болтугай.

Биечилсэн уулзалтанд бүх харилцагчид маань оролцох боломжгүй байсан тул уулзалтанд хараахан оролцож чадаагүй харилцагч та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэн руу манай info@landbridge.mn и-мэйл хаяг, вэб хуудасны санал хүсэлт хэсэг, фэйсбүүк хуудсаар болон компанийн 70131308 утсаар холбогдон өгөх боломжтой.

Харилцагч та бүхний санал бидний хувьд өөрсдийгөө хөгжүүлж, сайжруулахад үнэ цэнэтэй мэдээлэл болох тул бид үргэлж баяртайгаар хүлээн авах болно.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн