Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
05
Агаарын тээвэр

Агаарын тээвэр нь ачаагаа богино хугацаанд яаралтай авах хэрэгцээтэй үйлчлүүлэгчидэд маань хамгийн тохиромжтой шийдэл юм. Бид шуурхай, найдвартай, мэргэжлийн түвшний агаарын тээврийн үйлчилгээг хөгжүүлэн тээвэрлэлтийн хугацаа болон үнийн хувьд сонголт бүхий доорхи шийдлүүдийг санал болгож байна. Үүнд:

Агаарын тээвэр: Монголоос / Монгол руу бага овортой ачааг агаарын тээврийн шууд нислэгүүдээр дамжуулан зохион байгуулна. Тээвэрлэлтийн хугацаа 1-3 хоног

Агаар болон далайн холимог тээвэр: Овор ихтэй ачааг Инчеон онгоцны буудал хүртэл агаараар, Инчеоноос далай / төмөр замын тээвэр ашиглан холимог тээвэр зохион байгуулна. Тээвэрлэлтийн хугацаа 12-16 хоног

• Агаар болон автын холимог тээвэр: Овор ихтэй ачааг Бээжингийн онгоцны буудал хүртэл агаараар, Бээжингээс Монгол руу авто замын тээвэр ашиглан холимог тээвэр зохион байгуулна. Тээвэрлэлтийн хугацаа 12-18 хоног

• Захиалгат нислэг: Аюултай, химийн, овор хэмжээ ихтэй г.м тусгай нөхцөлтэй ачаануудын тээврийг зориулалтын онгоц ашиглан зохион байгуулна.

Мөн манайх харилцагчдынхаа бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бүх үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэн улс хоорондын тээврийн мэргэжлийн цогц шийдлийг санал болгож байна. Ямар ч төрлийн ачааг бид олон улсын жишиг стандартын дагуу найдвартай таны гарт хүргэнэ.

Цогц тээврийн үйлчилгээнд дараах үйлчилгээнүүд багтсан болно:

Ачаа тээврийн даатгал

Хот доторх хүргэлт

Гаалийн бүрдүүлэлт

Гаалийн мэдүүлэг шивэлт

Бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Утас: 75055000, 75057000, 9990-3203
И-мэйл: air@landbridge.mn

 

 

Найзуудтайгаа хуваалцаарай
0 1
HEADER TEXT
0 2
Бүх төрлийн энгийн ачааны тээвэр
0 3
Аюултай ачааны тээвэр
0 4
Төслийн ачааны тээвэр
0 5
Агаарын тээвэр
0 6
Цуглуулбар ачааны тээвэр
0 7
Автомашины тээвэр
0 8
Экспортын тээвэр
0 9
Дамжин өнгөрөх ачааны тээвэр /Транзит/
0 10
Дотоодын тээвэр
Агаарын тээвэр
Тив дэлхийг алгасана
Далайн тээвэр
Тэнгис далайг гатална
Төмөр замын тээвэр
Ган замаар хурдална
Автын тээвэр
Газрын холыг товчилно
Захиалга өгөх