| АГААРЫН ТЭЭВЭР - Тив дэлхийг алгасна... |
Ландбридж компанийн агаарын тээврийн үйлчилгээг ашигласнаар олон улсын агаарын тээврийн МИАТ, Air China, Korean Air Line, Japan Air Line зэрэг авиа компаниуд болон Aeroflot компанийн Улаанбаатар болон Москва, Берлин, Токио, Осока, Сөүл, Бээжин хотуудын хооронд хийгдэж байгаа зорчигч тээврийн шууд нислэгүүдээр ажлын 2-3 хоногт яаралтай ачаа тээшийг тээвэрлэх боломжтой. Мөн дээр дурдсан хотуудаар дамжуулан дэлхийн аль ч цэгрүү агаарын ачаа тээврийн түгээлтийн төвүүдийг ашиглан маш богино хугацаанд ачаагаа хүргэж чадах ба экспорт-импорт, транзит гаалийн бүрдүүлэлт, ачаа татаж авах, хүргэх зэрэг бүх үйлчилгээг цаг алдалгүй авах болно.
Бид Eznis Airways, Aero Mongolia зэрэг орон нутгын агаарын тээврийн компаниудын 21 аймаг болон Оюу толгой, Таван толгой зэрэг газруудад байгууллагын захиалагаар ачаа барааг саадгүй хүргэж, ачааны замын мэдээг цаг тухайд нь хүргэнэ.
Та зорчигч тээврийн онгоцоор тээвэрлэх боломжгүй овор хэмжээ ихтэй ачааг тээвэрлэх шаардлага гарвал ачаа тээврийн хүнд даацын болон тусгай зориулалтын нисэх онгоц захиалан хүссэн газартаа тээвэр хийлгээрэй. Мэргэжлийн инженер техникийн зөвлөлгөө, төлөвлөлт, зохион байгуулалт нь таныг төслөө амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Үйлчилгээний төрөл:
- Улс хоорондын агаарын тээвэр
- Үнэт ачааны агаарын тээвэр
- Орон нутгын агаарын тээвэр
- Түрээсийн нислэг
- Холимог тээвэр
|