Ямар улс оронд байрлаж байгаагаас үл хамааран далайн тээврийн захиалгыг хийх, усан боомтуудын хооронд тээвэр зохион байгуулах өргөн боломжтой болсон орчин үеийн мэдээлэл технолгийн давуу талыг ашиглан Ландбридж компани гуравдагч орнуудын хооронд далайн тээврийн ажиллагааг зохион байгуулдаг. Далайд гарцгүй Монгол орны хувьд хөрш орнуудын далайн гарцуудыг ашиглан авто, усан болон төмөр зам, төмөр зам, усан болон авто зам, усан, авто болон төмөр зам зэрэг олон хувилбаруудаар холимог тээврийг зохион байгуулж гуравдагч орнуудтай хийж байгаа худалдааны ложистикийг хангах үйл ажиллагаа амин чухал байдаг. Ландбридж компани далайн тээврийн компаниудтай шууд болон агентийн сүлжээгээр дамжуулан хийсэн гэрээ, авто тээврийн комданиуд болон Монгол, Орос, Хятад улсын төмөр замын байгууллагуудтай хамтран ажиллаж БНХАУ-ын Тианжин, Чингдао, ОХУ-ын Владивосток, Восточный, Находка, Санкт Петербург, Новоросиск зэрэг боомтуудаар бүх төрлийн ачааг хамгийн бага зардлаар түргэн шуурхай зохион байгуулдаг.
Одоогийн байдлаар Монголын ачаа тээвэрт далайн тээврийн CMA-CGM, China Shipping Container Lines, Pacific International Lines, Nor-Asia, Wanghai, Sinotrans Container Lines, K-line зэрэг дэлхийн томоохон компанийн эзэмшлийн чингэлгийг сэлгэн ачилтгүйгээр ашиглан тээвэр хийж байгаа бөгөөд дэлхийн 109 оронд байрлах 926 усан боомтоор дамжуулан тээвэр зохион байгуулах боломжтой.
Үйлчилгээний төрөл:
- Боомт хоорондын болон голын тээвэр
- Далай – төмөр зам, авто болон агаарын холимог тээвэр
- Боомтын үйлчилгээ, шилжүүлэлт болон сэлгэн ачилт
- Чингэлгийн болон задгай ачааны тээвэр
- Транзит гааль болон агуулахын үйлчилгээ