Тээвэр ложистикийн мэргэжлийн шийдлийг... Мон  Eng  Рус 
Амжилтын оргилд тантай хамт...       Тив дэлхийг алгасна...       Тэнгис далайг гатална...       Ган замаар хурдална...       Газрын холыг товчилно...       Биднийг сонгосонд баярлалаа...
 
 
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР - Ган замаар хурдална...
Хэдийгээр далайд гарцгүй газар зүйн алслагдмал байрлалтай боловч Монгол улс Европ Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтцийн дунд байрласан нь хос шугамтай бүрэн цахилгаанжсан 40000 гаран км ОХУ-ын төмөр замын сүлжээ болон Транс Азийн төмөр замын сүлжээнд холбогдож транзит ачааг маш богино хугацаанд тээвэрлэх өргөн боломжийг олгодог. Ландбридж компани олон жилийн туршлагатай төмөр замын мэргэжилтнүүдийн мэдлэгт түшиглэн овор ихтэй бараа, хүнд машин механизм, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн гээд бүх төрлийн тээвэрлэлтийг хамгын хямд зардлаар зохион байгуулж техникийн нөхцөл, ачилт бэхэлгээг хийж өдөр тутмын замын мэдээллээр хангадаг. Одоогийн байдлаар БНХАУ-ын болон Белорусийн төмөр замуудтай шууд гэрээний үндсэн дээр тухайн төмөр замын эзэмшлийн чингэлгийг ашиглан Польш, Белорусь, Хятад улсаас гарч байгаа ачааны чингэлэг хангамжийг асуудлыг шийдвэрлээд байна.

Үйлчилгээний төрөл:

- Нурмаг болон сав баглаа боодолтой ачааны тээвэр
- Хэтрүү овортой болон хүнд даацын ачааны тээвэр
- Тусгай зориулалтын хөдлөх бүтээгдэхүүний хангамж
- Их даацын чингэлгийн тээвэр
- Бэхэлгээ, харуул хамгаалалт
 
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Сайтын бүтэц
Ландбридж ХХК © 2009 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдэгдэл