Дахин давтагдашгүй урлагын зүйлс, шинжлэх ухааны бүтээл, байгалын үнэт чулуу, археологийн үнэт олдвор, үнэт цаас болон метал зэрэг ачаа барааг шаардлага хангасан баглаа боодол, харуул хамгаалалт, бичиг баримтын бүрдлийг хангаж цаг хугацаанд нь аюулгүй найдвартай тээвэрлэхэд мэргэжлийн ур чадвар, олон жилийн туршлага, мэргэшсэн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаа бидэнд давуу талыг олгодог. Бид үүнийг тантай хуваалцахад үргэлж бэлэн байх болно.
Үнэт ачаа:
- Алт мөнгө зэрэг үнэт метал
- Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас
- Урлагын бүтээл, музейн үзмэр
- Хөгжмийн зэмсэг, тайзны засал
- Археологийн олдвор, түүхийн дурсгалт зүйлс
- Шинжлэх ухааны бүтээл, дээж, сорьц
- Донорын эрхтэн, эд эс