АГААРЫН ТЭЭВЭР LTL ТЭЭВЭР ТӨСЛИЙН ТЭЭВЭР ЭКСПОРТЫН ТЭЭВЭР ГААЛИЙН ЗУУЧЛАЛ
 
ЗАМЫН МЭДЭЭ ШАЛГАХ

 

27
Mar
2014
Засгийн газрын “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг оношлогооны төвтэй болгох зорилт тавьсан. Үүний дагуу 
26
Dec
2013
Ландбридж ХХК-ийн нягтлан бодогч Д. Ичинхорлоо Алтан гадас одон хүртлээ.
16
Sep
2013
Ландбридж ХХК-ны 5-н жилийн ойд зориулсан таван төрөлт тэмцээний Сагсан бөмбөгийн тэмцээн Аврагч Спорт Хороонд 2013 оны 9-р сарын 15-нд амжилттай болж өнгөрлөө.
15
Sep
2013
Ландбридж ХХК-ны 5-н жилийн ойд зориулсан таван төрөлт тэмцээний Гар бөмбөгийн холимог багийн тэмцээн Аврагч Спорт Хороонд 2013 оны 9-р сарын 14-нд амжилттай болж өнгөрлөө.
Улс хоорондын тээвэр зуучлалын Ландбридж компаний цахим хуудсанд тавтай морилно уу.
Энэхүү цахим хуудаснаас та улс хоорондын тээвэр зуучлалын Ландбридж компани, түүний санал болгож буй агаар, далай, авто болон төмөр зам оролцуулсан бүх төрлийн тээврийн зуучлал, гаалийн зуучлал, тээврийн даатгал, агуулах, түгээлт, аюултай болон хортой ачааны тээвэр, гэр нүүлгэх, үзэсгэлэн арга хэмжээний тээвэр зохион байгуулалт, үнэтэй ачааны тээвэр, түргэн гэмтэж муудах ачааны тээвэр зэрэг олон төрлийн үйлчилгээ, олон улс орныг хамарсан агентийн сүлжээ, шаардлагатай байгаа ажлын байр, тээвэр логистикийн болон гадаад худалдааны байгууллагууд дахь гишүүнчлэл зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.
Мөн бид цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчид болон хамтран ажиллагсад та бүхэнд тээвэр логистикийн холбогдолтой мэдээ, мэдээлэл, өргөн хэрэглэгддэг гадаад худалдааны нэр томьёо, Монгол улс болон олон улсад хэрэглэгддэг тээврийн хэрэгслийн техник үзүүлэлтүүд, хил гааль, хорио цээр, тээврийн холбогдолтой бичиг баримт зэргийн талаар гарын авлага болох мэдээлэл өгөхийг зорилоо.
Хэрэглэгч та энэхүү цахим хуудаснаас манай компаний тээвэр зуучлалын үнийн санал, зуучлуулсан ачааныхаа замын мэдээ, дамжин өнгөрч буй далайн боомтууд болон хилийн өртөөд зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хэрэв та тээвэр логистикийн олон жилийн туршлагатай, идэвх санаачлагатай, нөхөрсөг хамт олонтой хамтран ажиллаж амжилт бүтээлээс нь хуваалцахыг хүсвэл мөн энэхүү цахим хуудсанд байрлах Нээлттэй ажлын байр хэсгээс мэдээлэл авна уу. Тээвэрийн бизнес эрхэлдэг албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байдаг тул өөрийн эзэмшлийн тээвэрийн хэрэгсэл, гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээнийхээ талаар бидэнд саналаа хэлээрэй.