Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Тянжин, Циндао - УБ тээврийн үнэ хямдарлаа
2015.03.03, мягмар     715

Манай орон газар нутгийн байршлаас шалтгаалан дэлхий дахинтай хийх тээвэр логистикийн харилцаа харьцангуй хязгаарлагдмал буюу 2 хөршөөсөө ихээхэн хамааралтай байдаг. Ялангуяа Хятад улс өөрөө дэлхийн томоохон зах зээлээс гадна харьцангуй уян хатан үйлчилгээ үзүүлдэгийнхээ хувьд манай улсын нийт экспорт, импортын тээврийн 90 орчим хувийг дангаараа гүйцэтгэж байна. Энэ нь энгийнээр бол манай зах зээлд нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь Хятадын Тянжин болон Циндао боомтуудаар дамжидаг гэсэн үг юм.
Манай хамт олон улс орны эдийн засаг хямралтай байгаа өнөө үед харилцагч хэрэглэгчид болон нийт Монголын ахан дүүсдээ зориулан тээвэр логистикийн хэмнэлттэй болон найдвартай шийдлүүдийг үргэлж эрэлхийлэн ажиллаж байгаагийн хүрээнд, дээр дурдагдсан Хятадын боомтуудаас хийгддэг 20 тонны чингэлэгийн тээврийн үнийг хямдруулах боломжийг бий болгож чадсанаа дуулгахад таатай байна.
Таны ачаа ямар нэг тусгай нөхцөл шаардаагүй энгийн ачаа бол 20 тонны чингэлэгээр тээвэрлүүлэхэд:
•    Тяанжинаас Улаанбаатар хүртэл: 1740$
•    Циндаогоос Улаанбаатар хүртэл: 2040$ боллоо.
Манай компаний хувьд тээвэр Логистикийн салбарт олон жил ажилласан туршлагатай хамт олноос бүрдсэн бөгөөд танд мэргэжлийн өндөр түвшинд тээвэрлэлтийн зөвлөлгөөг үнэ төлбөргүй өгч ямар ч төрлийн тээврийг өрсөлдөхүйц үнэ ханштайгаар тээвэрлэн - танд үйлчилж байна. Мөн та ачааныхаа замын мэдээг манай ажилтнаас хамааралгүйгээр хүссэн үедээ онлайнаар шалгах боломжтой ба ачааны гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг бид ачаа бүр дээрээ үнэ төлбөргүй хийж өгч байна.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн