Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Япон-УБ автомашины тээврийн үнэ дахин хямдарлаа
2015.03.17, мягмар     501

Урин дулааны улирал айсуй – аялал зугаалгын улирал эхэллээ. Зуны сардаа эх орныхоо үзэсгэлэнт байгалаар аялахыг хүсдэггүй, хөдөө орон нутагт байдаг хамаатан садангаараа айлчилдаггүй Монгол хүн гэж бараг үгүй бизээ. Иймдээ ч бидэнд зуны улиралд бат найдвартай унаа тэрэг хамгийн ихээр хэрэгтэй болдог.
Манай хамт олон тээврийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах зорилгоор үнэ тариф болон зах зээлийн багтаамжийг судлан аль болох харилцагчиддаа таатай нөхцлийг бий болгохоор чармайн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд “Японоос Монгол руу хийгддэг автомашины тээвэр”-ийн үнэ хямдарсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Та машинаа арай сайжруулахаар төлөвлөж байна уу? Та машин борлуулдаг бөгөөд бусдаас арай хямд үнэ санал болгож өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр хичээж байна уу? Тэгвэл бидэн рүү хандаж тээвэрлэлтийн захиалгаа өгөөрэй.
2015 оны 4 сарын 1-ээс эхлэн Японоос Улаанбаатар чиглэлд тээвэрлэгдэх 40 тонны чингэлэгийн - автомашины тээврийн үнэ 3550$ болж дахин хямдарлаа.
Мөн нэмэлтээр манайхаар тээврээ хийлгэсэн тохиолдолд бид гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгөх бөгөөд та манай вэб сайтаас хүссэн үедээ ачааныхаа байршлын замын мэдээг авч байх боломжтой.
Бидэн рүү хандаж хүссэн үедээ тээвэрлэлтийн зөвлөлгөө болон мэдээллийг аваарай.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн