Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Европоос ачааны машин тогтмол тээвэр хийнэ. /LTL/
2015.03.24, мягмар     1722

Чанар чансаа, хүний биед таатай байдлаараа Европын бараа бүтээгдэхүүн Монголчууд бидэнд төдийгүй дэлхий дахинд танигдсан. Эрхэм харилцагч та Европын зах зээлээс бараа бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлдэг, эсвэл Монголд буй хамаатан садан, ар гэрийнхэндээ гарын бэлэг илгээдэг бол манай түүвэр ачааны автын (LTL) үйлчилгээг сонирхоод үзээрэй.

Түүвэр ачааны автын тээвэр нь ачаа нь яаралтай Монголд хэрэгтэй байгаа ч Агаараар ачуулахад үнэтэйдээд байгаа харилцагчидад маш боломжийн шийдэл юм. Таны ачаа ойролцоогоор чингэлэгт өгч газраар явуулснаас 2 дахин хурдан ирэх хэрнээ, агаараар ачуулснаас 2 дахин хямд өртөгтэй тээвэрлэгдэх болно. Энэхүү үйлчилгээний хүрээнд бид Европ дахь таны байршлаас ачааг очиж авахаас гадна өөрийн агуулахдаа ачааг хүлээн авч нэгтгэн сар бүрийн 10, 20, 30-нд тогтмол хуваарийн дагуу Монгол руу илгээдэг. Ачаа хөдөлснөөс хойш 11-13 хоногт Улаанбаатар хотод ирдэг ба таныг хүсвэл бид ачааны гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгдөг.

Түүвэр ачааны автын тээврээр ачаагаа тээвэрлүүлэхийн тулд та манай логистик менежертэй холбогдон ачааныхаа жин, эзлэхүүн, ачигдах хаяг болон нэмэлтээр авах үйлчилгээгээ тохирон үнийн саналаа бодуулан авна. Үнийн саналыг баталгаажуулсны дараа бид таны ачааны ачилтыг зохион байгуулах ба ачааны байршил болон ачаатай холбоотой мэдээллүүдийг танд цаг тухай бүрт нь утас, и-мэйл болон мессежээр хүргэж байх болно.

Утас: 99904641, 99086834, 99901309
И-мэйл: adilzaya@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн