Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
5 сарын түүвэр ачааны тээврийн хуваарь гарлаа.
2015.05.11, даваа     687

Худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд бараа татан авалтын хуваариа зөв гаргах нь маш чухал юм. Улаанбаатар хот, ер нь дэлхий дахинд жил ирэх бүр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсч байгаатай холбоотойгоор түүний түрээс ч мөн даган өсч байна. Энэ нь худалдаа үйлчилгээний байгууллагуудад аль болох бага талбай ашиглах цаашлаад агуулах дахь нөөцөө бага байлгах шаардлагыг бий болгож байна. Харин хэрэглэгчид хүссэн үед нь сонирхсон бараа бүтээгдэхүүн нь бэлэн байхыг илүүд үздэг. Тэгэхээр өрсөлдөх чадвараа хадгалан үлдэж, дээрх эсрэг тэсрэг эрэлт хэрэгцээг хангах боломжийг хайж буй бол манай түүвэр буюу цуглуулбар ачааны тээврийн бүтээгдэхүүнүүдийг сонирхоод үзээрэй.
Цуглуулбар буюу түүвэр ачааны тээвэр нь харилцагчидад зөвхөн өөрийн ачааны хэмжээнд тохирсон тээврийн хөлс төлж, илүү зардал гаргахгүй байх бодит боломжийг олгодог. Ази буюу Хонгконгоос хийгддэг чингэлэгийн түүвэр ачааны тээвэр болон Европын холбооны улсуудаас хийгддэг автын түүвэр ачааны тээврийн үйлчилгээний 5-р сарын хуваарийг доорх байдлаар хүргүүлж байна.
1. Европын холбооны улсуудаас хийгдэх түүвэр ачааны автын тээвэр /LTL/
     • Вильнуст байрлах өөрийн агуулахдаа ачааг цуглуулна
    • Машин 5-р сарын 15-нд Вильнусаас хөдөлнө
    • Ачаа хөдөлснөөс хойш 13-17 хоногт Улаанбаатарт ирнэ
    • Ачаа бүрийн гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгнө. /Харилцагч хүсвэл/
2. Азийн орнуудаас хийгдэх түүвэр ачааны чингэлэгийн тээвэр /LCL/
    • Хонгконг дахь агуулахдаа 5-р сарын 22 хүртэл ачааг хүлээн авна
    • Чингэлэг төмөр замаар 5-р сарын 29-нд Хонгконгоос гарна
    • Ачаа хөдөлснөөс хойш 18-22 хоногт Улаанбаатарт ирнэ
    • Ачаа бүрийн гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгнө. /Харилцагч хүсвэл/
Та манай тээврийн чиглэлээр олон жил ажиллаж буй туршлагатай логистик менежерүүдтэй холбогдон тээвэрлэлтийн зөвлөлгөөгөө үнэ төлбөргүй аван богино хугацаанд тээвэрлэлтийн үнийн саналаа бодуулан аваарай.
Утас: 70131308, 9990-4641, 9908-6834, 9990-1309
И-мэйл: lcl@landbridge.mn, ltl@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн