Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Японы автомашины тээвэрт урамшуулал зарлагдлаа
2015.06.03, лхагва     739

Бид байнгын харилцагчид машины худалдааны бизнес эрхлэгчиддээ зориулан доорх урамшууллыг зарлаж байна. Манай компанийн зуучлалаар сард 10 чингэлэгээр машин тээвэрлүүлээд 500$-ын тээврийн хөнгөлөлт эдлээрэй. Японоос хийгдэх автомашины тээвэрт бид зах зээлд харьцангуй хямд үнийг санал болгож байгаа бөгөөд дээр нь урамшуулал зарласан нь бизнес эрхлэгчидийн хувьд зардлаа хэмнэн ашигаа өсгөх таатай боломжийг бүрдүүлж байна.
Японы үндсэн портуудаас Монгол руу хийгдэх тээвэрт одоогоор доорх тарифыг баримтлан ажиллаж байна.
    • Япон - Замын-Үүд: 40’HC чингэлэг - 2550$
    • Япон – Улаанбаатар: 40’HC чингэлэг - 3450$
Та ачилтаа манайхаар зохион байгуулуулснаар ачааны байршил өөрчлөлтийн мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйл, утас, мессежээр авахаас гадна өөрийнхөө хүссэн цагтаа манай вэб хуудсаар дамжуулан мэдээллээ шалгах буюу тракинг хийх боломжтой. Мөн бид ачаа ирсний дараа гаалийн бүрдүүлэлт хяналтыг үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгөхөөс гадна гаалийн системд ачаагаа бүртгүүлэн шивэх үйлчилгээг ч үнэ төлбөргүй хийж өгч байгаа билээ.
Аль аль талдаа харилцан ашигтай байдлаар хамтран ажиллаж бизнесийн үнэ цэнийг бий болгох зорилтынхоо хүрээнд бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам илүү сайжруулан таны хүсэлт шаардлагад нийцүүлэхийн тулд байнгын судалгааг хийсээр байна. Хэрэвээ танд манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тээвэрлэлтийн зөвлөлгөө болон тээврийн үнийн санал авах шаардлага байгаа бол бидэнтэй холбогдоорой.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн