Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Европоос автомашиныг зориулалтын вагоноор
2015.06.08, даваа     1955

Европоос Монгол руу хийгддэг тээвэрлэлтийн нийтлэг төрх бол өртөг арай хямдыг нь бодож Хятад хүртэл далайгаар Хятадаас Монгол руу төмөр замаар хийгдэж байна. Энэ нь мөнгөн зардлын хувьд хямд байсан ч цаг хугацаа маш их зарцуулдаг тул “цаг бол алт” болсон өнөөгийн өрсөлдөөнт нийгмийн хувьд мөн л зардалтай шийдэл болоод байна.
Манай компани нь тээврийн ашигтай, илүү боловсронгуй шийдлүүдийг харилцагчиддаа санал болгохын тулд байнгын судалгаа хийж тээврийн шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон ажиллаж байна. Тиймдээ ч Монголд анх удаа Европоос зориулалтын галт тэргээр машин тээвэрлэх үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд хэд хэдэн тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулаад байна. Танд Европын автомашины брэндүүд болох Volkswagen, Renault, Bugati, Opel, Audi, BMW гм нь танил дотно санагдаж буй нь мэдээж биз. Тэгвэл дээрх брэндүүдийн чанартай авто хүлгийг төрөлх нутгаас нь богино хугацаанд боломжийн үнээр тээвэрлүүлэн өөрийн болгох боломжийг бид танд олгож байна. Та хэрэвээ Бэльги, Голланд, Герман болон Ангилиас машин тээвэрлүүлэхээр судалж буй бол бидэнтэй холбогдоорой. 6 сард гарах вагонд машинаа ачуулснаар та наадмын гангараагаа амжиж авах боломжтой.
ДАВУУ ТАЛУУД
• Нэг ч байсан хамаагүй таны машиныг ачих боломжтой
• Далайгаар тээвэрлэсэнтэй ижил үнэтэй
• Европоос хөдөлснөөс хойш 25-30 хоногт төмөр замаар УБ-д ирнэ
• Автомашин ачдаг тусгай зориулалтын вагоноор тээвэрлэгдэнэ
• Импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үнэгүй
• Хүссэн үедээ онлайнаар замын мэдээгээ шалгах боломжтой




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн