Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Логистик менежер - Тээвэр борлуулалтын менежер
2015.06.24, лхагва     3208

Тээвэр логистик гэдэг бол бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс нөгөө цэгт хүссэн хугацаанд нь хүргэж өгөх үйлчилгээ юм. Эдгээр цэгүүд нь дэлхийн хаанаас ч хаашаа ч байж болох тул улс орны онцлог, хил гааль, хорио цээр, түр хугацааны хориг, ачилтын норм, тээврийн хэрэгслийн багтаамж, даац гээд өргөн мэдлэгийг тээврийг зохион байгуулж буй хүмүүсээс шаарддаг.

Улс орон бүрт хөгжсөн дэд бүтэц, газар орны онцлогоос шалтгаалан хөгжсөн тээврийн төрлүүд болон тэднийг хөдөлгөгч тээвэрлэгч агентуудтай тохиролцон ачааны онцлогт тохирсон замнал, тээврийн хэрэгслийг урьдчилан тооцоолж харилцагчийн өмнөөс захиалгыг хийдэг хүнийг тээвэр логистикийн менежер гэдэг.

   Логистик менежерийн үндсэн үүрэгт доорх ажлууд хамаардаг.

      1. Харилцагчидад тээврийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, зөвлөлгөө өгөх
      2. Тээвэрлэлтийн илүү оновчтой шийдлийг эрэлхийлж, боловсруулах
      3. Харилцагч болон агентын найдвартай байдалд үнэлгээ өгөх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах
      4. Агентууд болон тээвэрлэгчидтэй холбогдон тээврийн үнэ боловсруулах
      5. Харилцагчийн зөвшөөрсөн тээвэрлэлтийг компанийн нэгдсэн сүлжээнд бүртгэх
      6. Шаардлагатай тээвэрлэлт болон ачилтын мэдээллээр харилцагчийг хангах

Тээвэр бүр нь дахин давтагдашгүй онцлогтой байдаг тул түүнийг зохион байгуулж буй хүн нь өдөр бүр суралцаж байх шаардлагатай байдаг. Тиймээс өдөр бүр нэг ажлаа залхатлаа хийхгүй ажлаа хийнгээ өөрийгөө байнга хөгжүүлж байх боломж логистик менежерт байдаг давуу тал юм. Харилцаа бол хүн болгонд байх хамгийн хэрэгтэй чадвар байдаг тул өдөр тутам өөр хүнтэй уулзах нь харилцааны чадварыг ч давхар хөгжүүлдэг. Мөн олон улсын тээвэрлэгч болон агентуудтай харьцаж ажилдаг тул гадаад орнуудаар ажил хэргийн уулзалт хийх, аялах боломж ч өндөр байдаг.

Тиймээс та бүхэн энэхүү мэргэжлээр ажиллахыг хүсвэл "Олон улсын тээврийн удирдлага"-ын мэргэжлийг сонгоорой.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн