Дэлхий дахинд далай буюу усан замаар хийгдэж буй тээвэрлэлтийн 60%-г чингэлэгийн ачаа эзэлж байгаа бол манай компанийн зуучлалаар хийгдэж буй тээвэрлэлтийн дийлэнх буюу 80%-90% орчим нь чингэлэг ашиглан хийгдэж байна. Дээрх баримтуудаас харахад чингэлэг гэх төмөр хайрцаг нь дэлхийн худалдаа эргэлтэнд асар чухал эд болох нь харагдаж буй бизээ.
Чингэлэгийг даацаас нь шалтгаалж стандартжуулсан нь тэдгээрийг зөөж тээвэрлэх усан онгоц, галт тэрэг, автомашин, ачиж буулгах чирэгч, кран болон бусад тоног төхөөрөмжийг ч мөн стандарт байдлаар хөгжүүлж, зогсолтгүйгээр хамгийн хямдаар ажиллах боломжтой болгосноос гадна зай талбай ашиглалтын зардлыг ч бууруулж өгчээ. Тээвэрлэлтийн зардлын хэмнэлт нь та бидний өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг бага байх боломжийг олгодог.
Чингэлэгийн даацын үндсэн ангилалын үзүүлэлтүүдийг доорх хүснэгтээс харна уу.
Төрөл
|
Дотор хэмжээ |
Хаалганы онгойх хэмжэ |
Жин |
Өөрийн жин |
Дээд даац |
Бохир жин |
Эзэлхүүн/м3 |
20 футын стандарт чингэлэг |
Урт: 5.896 мм |
Өргөн: 2.340 мм |
2.150 кг |
21.600 кг |
23.750 кг |
33 м3 |
Өргөн: 2.350 мм |
Өндөр: 2.274 мм |
Өндөр: 2.385 мм |
40 футын стандарт чингэлэг |
Урт: 12.035 мм |
Өргөн: 2.339 мм |
3.700 кг |
26.580 кг |
30.280 кг |
67 м3 |
Өргөн: 2.350 мм |
Өндөр: 2.274 мм |
Өндөр: 2.393 мм |
|
45 футын стандарт чингэлэг |
Урт: 12.035 мм |
Өргөн: 2.340мм |
4.800 кг |
27.820 кг |
32.620 кг |
86 м3 |
Чингэлэгийг тээвэрлэлтэнд ашиглахдаа доорх зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
- Чингэлэгийн даацаас хэтрүүлэн ачаа ачихгүй байх
- Тусгай зориулалтын чингэлэг ашиглаж байгаа бол ижил шинж чанартай нэг төрлийн ачаа ачуулах
- Хана, шаланд өгөх даралт жигд, гулсахгүй, чингэлийн хаалга чөлөөтэй хаагдаж нээгдэж байхаар ачааг бэхэлж, баглаж, ачаалах
- Чингэлэгээр тээвэрлэн ирсэн ачааг олгохдоо чингэлэгт зүүсэн ломбоны бүрэн бүтэн байдлыг заавал шалгах
- Хэрэвээ ачаа дутуу болон гэмтэлтэй ирсэн бол тээврийн актыг цаг тухайд нь тогтоолгох
Танд ямар нэг улсаас чингэлэгээр ачаа авах хэрэгцээ шаардлага гарсан бол цаг алдалгүй бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн зөвлөлгөөгөө үнэ төлбөргүй авч тээвэрлэлтийн үнийн саналаа богино хугацаанд бодуулан аваарай.
Утас: 70131308, 70131309
И-мэйл: info@landbridge.mn
Ландбридж ХХК