Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Тианжин боомтод томоохон дэлбэрэлт болжээ
2015.08.13, пүрэв     1813

Хятадын Тианжин бол 15 сая гаран оршин суугчидтай, үйлдвэрлэлийн томоохон төв боомт бөгөөд Монголтой хамгийн ойр оршдог далайн боомт тул манай улсын ачаа эргэлтийн дийлэнх хувь нь энэхүү боомтоор дамжин хийгддэг. Өнгөрсөн шөнө 23:30 минутын орчимд энэхүү боомтод дэлбэрэлт болсны улмаас олон хүний амь нас болон ачаа гэмтсэн зураг олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр түгээгдэж байна.
Ослын шалтгаан нь “Химийн хортой ачаа хадгалдаг агуулах”-д гал гарснаас болсон гэж Хятадын томоохон мэдээллийн агентлагууд мэдэгдэж байна. Одоогоор ослын улмаас хэр их хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байгаа хэдий ч 17 хүн амь насаа алдаж, олон зуун хүн хүнд хөнгөнөөр шархадсан байна.
Бидэнд одоогоор дэлбэрэлтээс болж манай компанийн зуучлалаар явж байсан ачаа бараа гэмтсэн талаар мэдээлэл ирээгүй байгаа хэдий ч энэхүү дэлбэрэлтийн улмаас манай улсын иргэдийн ачаа бараа гэмтэж, эвдэрсэн байх бүрэн боломжтой юм.
Та бүхэнд ослын үеийн зургуудаас хүргүүлье.
Дэлбэрэлтээс хойш 1 цагийн дараа ч гал гарсан хэвээрээ, ойр орчмын зүйлс шатсаар л байгаа нь




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн