Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Хятадын телевизээр бидний тухай гарчээ
2015.08.18, мягмар     714

Бид 2008 онд байгуулагдсан цагаасаа эх орноо гадаад ертөнцтэй холбож буй импортлогч болон экспортлогч нартай хамтран тэдний ачаа барааны тээвэрэлтийг зохион байгуулан ажиллаж байна. Жил ирэх бүр манай баг хамт олон улам дадлагшин мэргэшиж байгаагаас гадна залуу хойч үеэ ч чадварлаг тээврйин мэргэжилтэн болж хөдөлмөрийн зах зээлд үр бүтээлтэй ажилтан болж төлөвшихөд нь өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид дэлхийн бүхий л улс орнуудаас ачаа тээвэрлэлтийг бүх төрлөөр хийж байна. Ачаа бүрийн онцлогт тохирсон замнал гаргаж, хамгийн богино хугацаанд үр ашигтайгаар тээвэрлэлтийг зохион байгуулж зах зээлд өрсөлдөхүйц өртөгтэй, шилдэг үйлчилгээг харилцагчиддаа санал болгох нь бидний үүрэг гэдгийг бид ухамсарладаг. Тиймдээ ч манай ачаа эргэлтийн дийлэнхийг Ази Европыг холбосон хамгийн үр ашигтай богино тээврийн замнал болох Тианжин боомтоор дамжуулагдан тээвэрлэгдэж байна. Тээвэр зуучийн байгууллагууд нь үргэлж эх орноо төлөөлөн гадаад ертөнцтэй холбогдож байдаг тул гадаад агентуудын үнэлгээ гэдэг маш чухал үзүүлэлтүүдийн нэг болдог. Тиймээс та ч мөн үнэт ачаагаа тээвэрлүүлэх агентаа сонгохдоо тэдгээрийн зах зээл дахь байр суурь, гадаад дотоод нэр хүндийг нь үнэлж үзэж байгаарай. Та бүхэн доорх бичлэгээс Хятадын Тианжин Телевизийн мэдээгээр манай компанийн талаар хийсэн сурвалжлагыг хүлээн авч үзээрэй.





Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн