Чингэлэг, вагон, том ачааны автомашинаар тээвэрлүүлэх их хэмжээний эд зүйлс хүн болгонд байгаад байдаггүй ч тээвэрлүүлэх шаардлагатай 1кг-аас хэдэн зуун кг ачаа бол байдаг. Тиймээс агаарын тээвэрлэлт нь хамгийн олон хүнд үйлчилгээгээ үзүүлдэг тээвэрлэлтийн төрөл болж хөгжсөн. Нисэх онгоц нь дуу чимээ ихтэй учир дийлэнх хотуудын онгоцны буудал хотоос зайдуу оршдог ба байнга ачаа тээвэрлүүлдэггүй энгийн иргэд ачаагаа тээвэрлүүлэхийн тулд онгоцны буудал орох, ачаагаа баглах, хүлээлгэн өгөх, төлбөр тооцоог хийх нь ажиллагаа ихтэй процесс болдог. Иймээс та, таны өмнөөс ачааг тань тээвэрлэлтэнд бэлтгэж, тээвэрлэгчидтэй холбогдон таны тээвэрлэлтийн бүхий л асуудлыг шийдвэрлэж өгдөг тээвэр зуучийн байгууллагад хандаарай.
Бид MIAT, Korean Air, Air China, Turkish Airline, American Airline, Aeroflot гэх мэт дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчид болон тэдний зууч агентуудтай хамтран агаарын тээврийн үйлчилгээг харилцагчиддаа шуурхай, найдвартай хүргэсээр ирсэн. Агаарын тээвэр нь богино хугацаанд хийгддэг мөн зөвхөн өөрийн ачааны жин овроос шалтгаалан төлбөрөө төлдөг болон ачааны хэмжээ ихсэх бүр нэгж кг/ куб.м-т ноогдох зардал багасдаг давуу талтай. Харин манай агаарын тээврийн үйлчилгээ нь танд доорх давуу талуудыг олгодог. Үүнд:
• Богино хугацаанд өрсөлдөхүйц тээврийн үнийн санал боловсруулж өгөх
• Ачааны талаарх өөрчлөлтийн мэдээг цаг тухай бүрт нь мэдээлэх
• Буянт-Ухаа дахь карго терминал дээр бид өөрсдийн мэдүүлэгчтэй тул манай компаниар ирсэн ачаа бүрийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгөх
• Буянт-Ухаа карго терминал дээр ажилдаг манай агаарын оператор ачааны гаалийн татвар төлөх хүртлэх үйлчилгээг танд хүргэх ба та татвараа төлөөд л ачаагаа авахад хангалттай
• Хэрэв та ачаагаа өөрийн оффис болон агуулахад хүргүүлэх бол бид өөрийн машинаар хүргэж өгөх боломжтой
Бид таны цаг болон мөнгийг хэмнэх тээвэрлэлтийн шийдлийг боловсруулж өгөхөөс гадна мэргэжлийн зөвлөлгөөг үнэ төлбөргүй өгч үйлчилнэ.
И-мэйл: air@landbridge.mn
Утас: 9400-6100, 9990-4542