Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Японы машины тээвэрт зах зээл дахь хамгийн хямд үнэ
2015.10.13, мягмар     1709

Манай орны эдийн засаг сүүлийн жилүүдэд хумигдаж байгаа нь олон салбарын үйл ажиллагааны доголдлоос ажиглагдаж байна. Эдийн засгийн хямрал нь байгууллагуудад оршин тогтнохын тулд илүү хямд өртөгөөр үйл ажиллагаагаа явуулах, сахилга батаа сайжруулах шаардлагатайг өдөр бүр сануулсаар байна. Бид ч эдийн засгийн хүндрэлтэй энэ үед харилцагчиддаа харилцан ашигтай үйл ажиллагааг санал болгохын тулд зах зээлээ үргэлжид судлан анализ хийн тогтмол хийгддэг тээврүүдийн үнийг сүүлийн 3 жилийнхээс өсгөөгүйгээр барахгүй боломжийн хирээр буулган ажиллахаар зорьж байна. Энэхүү ажлын хүрээнд бид Японоос Монгол руу хийгддэг автомашины тээврийн үнийг зах зээл дээрх хамгийн хямд үнээр хийж байна.
Японы үндсэн портуудаас Монгол руу хийгдэх тээвэрт одоогоор доорх тарифыг баримтлан ажиллаж байна.
• Япон - Замын-Үүд: 40’HC чингэлэг - 2400$
• Япон – Улаанбаатар: 40’HC чингэлэг - 3400$
Та ачилтаа манайхаар зохион байгуулуулснаар ачааны байршил өөрчлөлтийн мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйл, утас, мессежээр авахаас гадна өөрийнхөө хүссэн цагтаа манай вэб хуудсаар дамжуулан мэдээллээ шалгах буюу тракинг хийх боломжтой. Мөн бид ачаа ирсний дараа гаалийн бүрдүүлэлт хяналтын үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгөхөөс гадна гаалийн системд ачаагаа бүртгүүлэн шивэх үйлчилгээг ч үнэ төлбөргүй хийж өгч байгаа билээ.
Аль аль талдаа харилцан ашигтай байдлаар хамтран ажиллаж бизнесийн үнэ цэнийг бий болгох зорилтынхоо хүрээнд бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам илүү сайжруулан таны хүсэлт шаардлагад нийцүүлэхийн тулд байнгын судалгааг хийсээр байна. Хэрэвээ танд манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тээвэрлэлтийн зөвлөлгөө болон тээврийн үнийн санал авах шаардлага байгаа бол бидэнтэй холбогдоорой.
Утас: 9990-0393
И-мэйл: auto@landbridge.mn
Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа!
Ландбридж ХХК




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн