Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/10/23-ны өдрийн А-258 тоот тушаалаар 2015/11/1-с төмөр замын 3, 4, 6, 12 болон 13-р бүлгийн ачааны вагоны тариф тус бүр 10 - 20%-иар нэмэгдэхээр болжээ. Үүнтэй уялдан 2015/11/1-нээс өмнө эдгээр бүлгийн барааны вагоны тээвэрлэлтийн захиалга өгсөн ч замд явж байгаа ачааны тээврийн хөлс уг тушаалын дагуу нэмэгдэх болохыг мэдэгдэж байна. Дээрх бүлгүүдэд дараах төрлийн бараа хамаарагдана:
|
|
|
|
Бүлэг |
Барааны төрөл |
|
|
|
|
|
|
3-Р БҮЛЭГ |
Өнгөт ба хар металл, тэдгээрийн хайлш, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, кабель төрөл бүрийн бүрээстэй утас, хаягдал өнгөт ба хар металл, арматур, ган |
|
|
|
4-Р БҮЛЭГ |
Мод, модон материал, модон материалын хаягдал |
|
|
|
6-Р БҮЛЭГ |
Нефтийн бүх бүтээгдэхүүн, бензин, керосин, мезут, тослох масло, дизел түлш, битүм |
|
|
|
12-Р БҮЛЭГ |
Барилгын эдлэхүүн, цемент, асфальт тусгаарлах дээвэрлэх, өнгөлөх материал, тоосго, шохой элс, чулуу, шавар |
|
|
|
13-Р БҮЛЭГ |
Гэрийн хэрэгсэл, хэрэгцээгүй эдлэл, өвс сүрэл ба хатаасан ургамал мод бут суулгац байнгын эргэлтийн сав, баглаа боодол |
|
|