Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Хөргүүртэй автомашины тээвэр хийгдэж байна
2015.11.23, даваа     1499

Ази-Европын эх газар нь дэлхийн хамгийн том буюу 54 сая км2 газар нутгийг хамардаг бөгөөд дэлхийн нийт хүн амын 70%-аас илүү нь энэхүү бүс нутагт амьдардаг. Тиймдээ ч Ази болон Европын төмөр зам болон автозамын сүлжээ нь дэлхийд хамгийн уртад ордог. Манай хамт олон энэхүү сүлжээг ашиглан газраар хийгдэж буй бүх төрлийн тээвэрлэлтийг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад хөргүүртэй автомашины тээврийг онцлон танд сонирхуулж байна.

Бид Ази-Европын эх газарт байрлах 100 орчим орноос хөргүүртэй автомашины тээврийг зохион байгуулж байгаа тул таны түргэн муудах эрсдэлтэй хэмийн горимтой ачаануудыг богино хугацаанд чанарын өөрчлөлтгүйгээр бас дээрээс нь боломжийн үнээр тээвэрлэн авчрах болно. Жишээлбэл: Та Ази болон Европоос Монгол оронд ургадаггүй амтат жимс жимсгэнийг тээвэрлэхээр боломжит тээвэрлэлтийн төрлүүдийг судалж байлаа гэж бодьё. Энэ үед бид танд тээвэрлэлтийн зөвлөлгөөг үнэ төлбөргүй өгч, таны ачааны онцлогт тохирсон замналаар аль болох өртөг багатай байхаар тээвэрлэлтийг зохион байгуулан хамтран ажиллах болно.

Манай хамт олон “Шинэхнээрээ ширээн дээр тань” уриатайгаар түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний маш олон тээврийг хөргүүртэй чингэлэг болон хөргүүртэй автомашин ашиглан амжилттайгаар зохион байгуулаад байна. Мөн таны ачаа бүтэн машин дүүргэхгүй байж ч болно бид хилийн чанадад байрлах агентуудтайгаа хамтран баталгаат агуулахад та бүхний ачаа барааг цуглуулан хөргүүрт машинаар тээвэрлэн Монголд авчрах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Та бүхний цаг хугацаа, мөнгийг хэмнэх энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай мэргэшсэн логистик менежертэй холбогдон зөвлөлгөөгөө авч, тээврийн үнийн саналаа богино хугацаанд бодуулан аваарай.

И-мэйл: ltl@landbridge.mn
Утас: + 976- 99904641




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн