Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
СУРГАЛТ, СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
2015.11.24, мягмар     596

Бид байгууллагын харилцагчиддаа зориулан ХААН БАНКТАЙ хамтран “Олон улсын тээвэр, худалдааны санхүүжилтийн цогц мэдлэг олгох” сургалт, уулзалт семинарыг зохион байгуулахаар болсоноо дуулгахад таатай байна. Сургалт 2015/11/27-ны өдөр Хаан банкны төв байран дээр болно.

Уг сургалтанд Хаан банк болон манай компанийн байгууллагын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнгүүд худалдааны санхүүжилт болон тээвэр логистикийн үндсэн ойлголтууд, зарим тохиолдолд үүсдэг нийтлэг асуудлуудын талаар мэдээлэл өгч, харилцан ашигтайгаар шийдвэрлэх арга замуудыг тайлбарлан өгөх болно. Мөн Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Газар-н ахлах байцаагчид болон Монгол Даатгал ХХК-ийн мэргэжилтэнгүүд хичээл заана. Сургалтын төгсгөлд хичээл заасан багш нар үйлчлүүлэгчдийн сонирхсон асуултанд харилулт өгнө.

Энэхүү сургалтыг харилцагчиддаа зориулж үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа тул зөвхөн урилга авсан харилцагчид оролцох боломжтой. Урилгыг (хөтөлбөрийн хамт) и-мэйлээр явуулсан байгаа тул та бүхэнд урилга хараахан очоогүй бол бидэнтэй холбогдож и-мэйл хаягаа дахин бүртгүүлнэ үү. И-мэйлээр урилгаа авсан харилцагчид бидэн рүү компаниа төлөөлөн оролцох ажилтаны нэр, албан тушаал, утасны дугаар болон и-мэйлийн мэдээллийг илгээж туслалцаа үзүүлнэ үү.

Мөн харилцагч та байгууллага дээрээ тусгайлсан сургалт авч, танилцуулгад хамрагдахыг хүсвэл доорх хаягаар холбогдож хүсэлтээ ирүүлээрэй.

Баярлалаа,
Ландбридж ХХК

Утас: 7013-1308, 9990-1306
И-мэйл: info@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн