Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Харилцагчиддаа талархал илэрхийлье
2015.12.30, лхагва     1192

2015 оны туршид бидэнтэй хамт байж, бидний санал болгосон тээврийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж, бидэнд итгэн тээврийнхээ асуудлуудыг хариуцуулж байсан эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа. Бид та бүхний санал санаачлага болон хэрэгцээнд үндэслэн компанийхаа бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлжид сайжруулан таны тээвэрлэлтийн 1 номерын сонголт байхыг хичээн ажиллаж байна.

Биднийг дэмжиж, итгэж байсан та бүхний ачаар бид 2015 онд чамгүй амжилттай буюу Монгол улсын хэмжээнд чингэлэг тээвэрлэлтийн тоогоороо бусад зуучуудаас тэргүүн эгнээнд жагсжээ. Бид цаашид ч та бүхний ажил хэргийг хүндэтгэн хамгийн итгэлт түнш, хамтран зүтгэгч, тээвэр логистикийн мэргэжлийн зөвлөгч байж, урт хугацааны туршид харилцан ашигтай, тогтвортой харилцааг үүсгэн хамтдаа амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Та бүхний бизнест амжилт хүсье!

Хамтдаа улам илүү хөгжих 2016 оноо баяртайгаар угтан авья.

Ландбридж ХХК - Хамт олноос




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн