Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Японоос тээврийн хамгийн хямд үнэ / Автомашин /
2016.04.08, баасан     7008

Манай улс 2015 оны байдлаар 3,0 сая гаран хүн амтай байгаа ба эдгээрийн 1/3 буюу 1,0 сая орчим нь 0-18 нас хүртэл хүүхэд байдаг. Тэхээр насанд хүрсэн машин барих эрх үүссэн үлдсэн 2,0 сая хүнд 500,0 мянга орчим машин ноогдож байна гэдэг нь насанд хүрсэн 4 хүн тутмын 1 нь автомашин эзэмшиж байгааг харуулж байна. (Үндсэнийн статистикийн хорооны мэдээлэлд тулгуурлав) 2008 онд манай улс 1000 хүн тутмын 72 нь хувьдаа машин эзэмшиж энэхүү үзүүлэлтээр дэлхийн 192 улсаас 119-д орж байжээ. Харин өнөөдөр ойролцоогоор 1000 хүн тутмын 333 нь хувьдаа машин эзэмшиж 2008 оноос энэхүү үзүүлэлт 5 дахин өссөн байгаа бөгөөд нийтийн тээвэр сайн хөгжөөгүйтэй холбоотойгоор энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.

Монгол улсад автомашины худалдааны зах эзэл харьцангуй хөгжиж, борлуулалгч буюу бидний хэлж заншнаар чэнж болон машиныг Япон болон бусад улсын зах зээлээс боломжийн үнээр худалдан авах ажиллагааг зохицуулдаг диллерүүд ч бий болжээ. Нэгэнт хүмүүс хувьдаа машин эзэмших сонирхолтой түүнийг нь хангах тогтсон процесстой болсон автомашины зах зээлийн оролцогчидод бид маш ашигтай саналыг хүргүүлж байна. Хэрэглэгчийн худалдан авч буй автомашины үнийн 5-30% нь тээврийн өртөг болж байгаа бөгөөд энэхүү тээвэрлэлтийн өртөгийг манай хамт олон бодит түвшинд буулгаж зах зээлийн хамгийн хямд түвшинд аваачаад байгааг дуулгахад таатай байна.

Та бүхэн Японы үндсэн боомтууд болох Nagayo, Tokyo, Yokohama, Osaka, Kobe, Moji болон Hakata-аас машин тээвэрлүүлэхээр судалж буй бол үнэ доорх байдалтай болж хямдарсан байна.

Улаанбаатар хүртэл: 40’HC чингэлэг / 2950 ам.доллар
Замын-Үүд хүртэл: 40’HC чингэлэг / 1990 ам.доллар

Та ачилтаа манайхаар зохион байгуулуулснаар ачааны байршил өөрчлөлтийн мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйл, утас, мессежээр авахаас гадна өөрийнхөө хүссэн цагтаа манай вэб хуудсаар дамжуулан мэдээллээ шалгах буюу тракинг хийх боломжтой.

Мөн бид facebook, twitter болон linkedin гэх мэт олон нийтийн сүлжээний сайтууд дээр компанийн албан ёсны хуудсуудыг ажиллуулж байгаа бөгөөд та бүхэн тэдгээр хуудсуудаар дамжуулан өөрийн хүссэн мэдээллээ цаг тухай бүрт нь авч байж болно.
• Facebook: www.facebook.com/LandbridgeMN
• Twitter: https://twitter.com/LandbridgeMn
• Linkedin: www.linkedin.com/company/landbridge-llc

Бид автомашины диллер, ченж болон хувь хүмүүс болон компаниудтай харилцан ашигтай хамтран ажиллахдаа үргэлжид баяртай байх болно. Японы тээврийн талаар мэдээлэл хэрэгтэй бол доорх хаягуудаар холбогдон зөвлөлгөө мэдээлэл аваарай.

Г. Эрдэнэ /Логистик менежер/
Утас: 9990-0393
И-мэйл: import2@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн