Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Европын орнууд руу түүвэр ачааны автын тээвэр / LTL /
2016.05.16, даваа     3927

Европын улсууд руу автоор түүвэр ачааны экспорт хийгдэж эхэллээ!!!

Европын улс орнуудад бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй болон байнгын бизнестэй хүмүүст маш ашигтай тээвэрлэлтийн шинэ замналыг бид харилцагчиддаа санал болгож байгаа тул та бүхэн анхаарлаа түр хандуулна уу. Европын холбооны улсуудын ямар ч хот тосгон руу бид автоор бага хэмжээний ачааг тээвэрлэдэг боллоо. Сард 1-2 удаа Европ руу ачааны машин явах ба та бага хэмжээний ачаагаа машинаар тээвэрлүүлж Европ дахь хүссэн хаяг дээрээ авах боломжтой.

Өмнө нь Европ руу ачаа илгээх үед хүнд дайх гэхээр хэтэрхий ихдээд, агаараар тээвэрлүүлэхэд арай үнэтэйдээд, илгээмжээр явуулахаар хэтэрхий удаад байсан бол энэхүү түүвэр ачааны автын тээвэр нь дээрх бүх асуудлуудыг шийдвэрлэж байгаагаараа давуу талтай юм. Машин техник болон жолооч нар олон улсын автоор ачаа тээвэрлэх ТИР КАРНЕТ-н журам стандартыг ханган ажилдаг тул таны ачааг найдвартайгаар тээвэрлэх болно.

Энэ удаагийн түүвэр ачааны машин 2016/5/20-нд хөдлөх гэж байна. Та бүхэн манай мэргэшсэн логистикийн мэргэжилтэнгүүд рүү холбогдож доорх мэдээллүүдийг өгснөөр үнийн саналаа шуурхай бодуулан авах боломжтой. Үүнд:
1. Ачааны нэр, төрөл
2. Ачаа хүргэгдэх хаяг
3. Ачааны 3 талын хэмжээс /Урт * Өргөн * Өндөр/
4. Ачааны жин
Бид таны бизнесийн үнэнч зөвлөх байж тээвэрлэлтийн бүхий л шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэхээр хичээн ажиллах болно.

Утас: 7013-1308, 9990-0393
И-мэйл: import2@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн