Бүтээгдэхүүн

Үйлчилгээ

Логистикийн
зөвлөгөө

Та манай компани руу 70131308 утсаар (эсвэл info@landbridge.mn и-мэйлээр) холбогдон тээврийн мэргэжилтэнтэй уулзах цагаа тохироход л хангалттай бөгөөд манай тээврийн мэргэшсэн мэргэжилтнүүд тохирсон цагтаа танай оффис дээр очиж тээврийн зөвлөгөөг үнэгүй өгч, өөрсдийн үйлчилгээг танилцуулахаас гадна та бүхний хүссэн нөхцөлөөр үнийн саналыг богино хугацаанд боловсруулж тээврийн үнийн санал хүргүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.

Хариуцлагын
даатгал

Ландбридж ХХК нь Хаан Даатгал компанитай 500’000 ам.доллар хүртэлх хохирлыг нөхөн төлөх нөхцөлтэйгээр “Хариуцлагын даатгал”-ын гэрээ байгуулж ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛААР даатгуулсан.

Манай компанийн зуучлалаар тээвэрлэгдэж байгаа бүх ачаа хариуцлагын даатгалаар даатгагдсан ба компанийн зүгээс ажил мэргэжлийн алдаа гаргаснаас үүдэн ачаа эвдэрч гэмтсэн, дутсан тохиолдолд хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллагаас хохирлыг нөхөн төлнө.

Гаалийн
бүртгэл

Та гадаад худалдааны гэрээ хийж эхлэхдээ ачаа барааг илгээх болон хүлээн авах орны хил гаалийн шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөлгөө аваарай. Бид гааль, татвар, мал эмнэлэг, хорио цээр, улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас тавигдах шаардлагуудын талаар танд дэлгэрэнгүй зөвлөлгөө өгнө.

Терминал

Бид үйлчлүүлэгчийн байршилд ойр, хот доторх хүргэлтийн зардлыг бага байлгах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 терминалиудаас АБТЕМА, АБТЕМА2, BLC, Материал Импекс, Монгол Транс, Техник импорт, Толгойт, Интердесишн зэрэг 8 терминалиудаар дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна

Замын,
мэдээ

Харилцагч та бүхний цаг завыг хэмнэх үүднээс бид онлайнаар буюу интернэттэй бүх газраас манай вэб сайт руу хандан замд явж буй ачааныхаа байршлын мэдээллийг харах боломжтой.
Та замын мэдээгээ шалгахдаа Нүүр хуудсанд байрлах Замын мэдээ шалгах гэсэн хэсэгт ачааны дагалдах бичиг баримт буюу далайн тээврийн биллний дугаар, агаарын тээврийн биллний дугаар, вагоны дугаар, машины дугаар, чингэлэгийн дугаар болон манай системээс гаргаж өгсөн Трак № -ыг оруулан хараарай.

Агуулах
(олон улсын стандарт бүхий)

Гаалийн тусгай бүсийн нэг үйл ажиллагаа нь агуулахын буюу хадгалалтаын аж ахуй бөгөөд хүнс, өргөн хэрэглээний барааны агуулах хадгалалтын тусгай нөхцөл шаардсан химийн бодис болон тэсэрч дэлбэрэх зүйлсийн агуулахын үйлчилгээг үзүүлж байна. Агуулахад тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гаалийн үзлэг шалгалт явуулах нөхцлөөр хангагдсан бөгөөд үйлчлүүлэгчдийн бараа, бүтээгдэхүүний онцлогоос хамааран төрөлжсөн агуулахад үнийн хөнгөлөлттэй нөхцлөөр хадгална. Бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн ангилж, хураан хадгалахаас гадна ариутгал, хортон шавьж устгалыг технологийн дагуу тодорхой хугацаанд хийж гүйцэтгэдэг.

Хүсэлт илгээх

    FAQ

    Түгээмэл асуултууд

    • Ачаа тээвэрлүүлэх улсын өртөө буюу боомт (Origin)
    • Ачаа хүлээн авах улсын өртөө буюу боомт (Destination)
    • Ачигдах бараа бүтээгдэхүүний нэр (Commodity)
    • Ачигдах бараа бүтээгдэхүүний жин, эзэлхүүн (Weight, Volume)
    • Тээвэрлэлтийн нөхцөл (Олон улсын худалдааны нөхцөл – Incoterms)
    • Ачааны нөхцөл (Condition)
    • Бусад нэмэлт үйлчилгээнүүд (Хүргэлт, Гааль, Сав баглаа боодол гм..,)

    Таны өгсөн мэдээлэл хэр тодорхой байгаа, таны хүсч буй ачаа тээвэрлүүлэх орон манай улстай хэр харилцаатай байдаг болон таны тээвэрлүүлэх бараа бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан үнийн саналыг 1 цагаас 7 хоногийн дотор гаргаж өгдөг. Ер нь ихэнх тохиолдолд үнийн саналын асуулга ирснээс хойш ажлын 1-2 хоногийн дотор манай мэргэжилтэнгүүд танд хариу өгсөн байна.

    Монгол, Хятад, Оросын төмөр зам, далайн тээврийн компаниуд, авиа компаниуд болон автын компаниуд нь шатахуун түлш, цахилгаан эрчим хүчний үнэ болон бусад дүрэм журмын өөрчлөлтөөс шалтгаалан үнэ тариффаа байнга өөрчилж байдаг. Тиймээс бидний танд санал болгож буй үнийн санал ч тодорхой хугацаанд хүчин төгөлдөр байдаг бөгөөд манай мэргэжилтэнгүүдийн явуулсан үнийн санал дээр “ҮНИЙН САНАЛЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА”-г зааж өгсөн байдаг тул та бүхэн түүнийг анхааран ажилаа төлөвлөөрэй. Дийлэнх далайгаар дамжин ирж буй контейнр болон вагоны ачаан дээр үнийн санал, өгснөөс хойш сарын хугацаанд хүчинтэй байдаг. Зарим онцгой тохиолдолд үнийн саналын хүчинтэй хугацаа мөн өөрчлөгддөг тул та бүхэн анхаарна уу.

    Түүвэр ачаа болон агаарын ачааны хувьд тодорхой багтаамжтай хэрэгсэлд тээвэрлэгдэн ирдэг тул ачааны жин болон эзлэхүүний аль их хэмжээтэй байгаагаар нь таны ачааны үнэ тооцогддог. Мөн түүвэр ачааны хувьд ачааны эзлэхүүнийг хамгийн багадаа 1 куб метр гэж тооцогдогийг анхаараарай.

    Бид байнгын харилцагчиддаа төлбөр төлөх хөнгөлттэй нөхцөлтэй гэрээ байгуулдаг. Хэрэвээ та хөнгөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулаагүй бол ачаа хөдлөхийн өмнө болон ачаа хүрэх газраа хүрэн та ачаагаа авахаас өмнө төлбөрөө төлөх шаардлагатай. Ачааны төлбөрийг манайхаас өгсөн нэхэмжлэхийн дагуу төлөх бөгөөд доорх банкны дансуудаар болон манай оффис дээр биеэр ирэн төлөх боломжтой. Санхүү бүртгэлийн албатай холбогдох мэдээллийг энд дарж харна уу.

    Мэдээ

    landbridge
    landbridge
    landbridge
    landbridge
    landbridge