Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЗАЙНААС АЖИЛЛАХ НЬ
2021.03.19, баасан     3143

 

Цар тахал нь бүх бизнес эрхлэгчдэд нэг том асуултын хариуг эрэлхийлэхэд хүргэсэн. Ажил зөвхөн оффисоос л хийгдэх ёстой юу? Эсвэл гэрээсээ ажиллах боломжтой юу? Хорио цээрийн дэглэм дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг 20 сая гаруй хүнийг гэрээсээ ажиллахад хүргэсэн. Байгууллагуудад COVID19-н эхний давалгаа нь гэнэтийн цохилт болж хурдан хугацаанд яаралтай туршлага хуримтлуулах шаардлагатай болгосон. 

Харин одоо бол цар тахалаас үүдэлтэй зайнаас ажиллахын ашигтай талуудыг харж болно. Эдийн засаг эргэн сэргэх үед бүх хүн ажлын байрандаа буцан орж дийлэнх нь эргэж оффисоос ажиллах хэрэгтэй болох юм. Тийм учраас цар тахлын хямрал дууссан ч зарим ажилтнуудад зориулсан оффис болон зайнаас хосолсон бүтэцээр ажиллах санал хүсэлтүүд удирдлагуудад ихээр ирж байна. 

Энэ нийтлэлд зайнаас гүйцэтгэж болох олон ажлуудын боломжийг үнэлсэн. Судалгаагаар зайнаас ажиллахад боловсролын түвшин өндөр, чадварлаг ажилтнуудаас бүрдсэн баг амжилттай ажилладаг болохыг харуулсан.  

 

Ажилтнуудын 20 гаруй хувь нь 7 хоногт 3-5 өдөр зайнаас ажиллах нь оффисоос ажилласантай ижил үр дүн авчирч байв. Хэрэв ерөнхий ажлын бүтээмж энэ хэвээр байвал цар тахалаас өмнө зайнаас ажиллаж байсан хүмүүсээс 3-4 дахин олон тооны ажилтнууд гэрээсээ ажиллах боломжтой болох ба энэ нь эдийн засаг болон зам тээврийн хөдөлгөөн, үргүй зардлыг багасгах гэх зэрэг том нөлөө үзүүлэх юм. 

Ямар салбар, мэргэжлээр ажиллаж байгаагаас илүүтэй ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь зайнаас ажиллах боломжийг тодорхойлж байна. Тусгай тоног төхөөрөмж дээр ажилладаг хүмүүс болон эмнэлгийн ажилтнууд ажил дээрээ байх шаардлагатай бөгөөд хүргэлтийн үйлчилгээнд ажилладаг хүмүүс гадуур явж ажлаа амжуулахаас өөр аргагүй. Жижиглэн худалдаа, газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэгчдэд зайнаас ажиллах боломж харьцангуй хомс байна. Иймд цар тахлаас үүдэн зайнаас ажиллах нь зарим талаар нийгмийн ялгаатай давхарга, газарзүй, амьдрах байршлийн хувьд өөр өөр бүлгүүдийн амьдралын ялгааг улам ихэсгэж байна. 

 

Менежмент, бизнесийн үйлчилгээ, мэдээллийн технологийн салбар зайнаас ажиллахдаа хамгийн их үр дүн гаргах боломжтой салбарууд болох нь тогтоогджээ. 

Биеийн хүчний болон засвар, үл хөдлөх, тоног төхөөрөмж дээр ажиллах ажлууд болон асаргаа сувилал, лабораторийн ажлууд зайнаас хийгдэх боломжгүй. Харин мэдээлэл цуглуулах болон боловсруулах, бусадтай харилцан тохиролцоо хийх, чөлөөт сэтгэлгээ шаардсан, заах чиглүүлэх төрлийн ажлууд цар тахлын үед зайнаас хийгдэж болох ч маш олон хүмүүс эдгээрийг ажиллах орчиндоо хийх нь илүү үр дүнтэй байна гэж мэдэгдсэн. Жишээлбэл хичээлүүд цахимаар орж болж байсан ч сурагчид ч багш нар ч танхимаар орсоноос үр дүн муутай байна гэжээ. Үүнтэй адилаар шүүх хурлыг цахимаар хийж болж байсан ч хүмүүст харилцааны бэрхшээл тулгарах, биеийн хэлний илэрхийллүүдийг анзаарахгүй өнгөрөөх магадлалтай хэмээн болгоомжилж байгаа аж. 

 

Зайнаас ажиллах нь эдийн засгийн өндөр чадамжтай хөгжингүй орнуудад илүү боломжтой байна: 

Зайнаас ажиллах нь ажил мэргэжил болон үйл ажиллагаа, чиглэлээс хамаарч дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй байна. Бизнес болон санхүүгийн үйлчилгээ нь Английн эдийн засгийн том хэсгийг эзэлдэг тул зайнаас ажиллах бүрэн боломжтойг харуулж байгаа юм. Ажиллах хүч нь онолын хувьд зайнаас ажиллахад хөдөлмөрийн бүтээмжийн алдагдалгүйгээр 1/3 хувь нь гүйцэтгэх боломжтой. Бусад хөгжингүй эдийн засагтай орнуудын хувьд ч бас ойролцоо байгаа бөгөөд 28-30% нь зайнаас ажиллахад алдагдалгүй ажилласан болохыг харуулж байна. 

 

Гэвч Хөгжиж буй эдийн засагтай орнуудын ажил эрхлэлт нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гэх зэрэг биеийн хүчний ажил давамгай эзэлж байдаг тул зайнаас ажиллах боломж нь 12-26% хүртэл буурч байна. Жишээ нь Энэтхэг улсад 12%-ийн бүрдүүлэлттэйгээр зайнаас ажиллаж байж л алдагдалгүй ажиллах боломжтой байна. Энэтхэг улс хэдийгээр техник технологи, үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээгээр өндөр үнэлэмжтэй улсын нэг хэдий ч нийт 464 сая орчим хүн зайнаас ажиллах боломжгүй жижиглэнгийн худалдаа, хөдөө аж ахуйн салбар эрхлэгчид юм. 

 

Зайнаас  болон оффисоос ажиллахыг хослуулах нь эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ: 

Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй орнуудад ажиллах хүчний ердөө 5-7% нь л зайнаас буюу гэрээсээ ажиллаж байгаа. Үүнийг 15-20% болтол өсгөх нь эдийн засагт чухал нөлөө үзүүлэх юм. Илүү олон хүн зайнаас ажиллаж эхэлвэл өглөө, оройд явах ажил эрхлэгчдийн зорчигч урсгал эрс багасах нь зорчигч урсгалтай шууд хамааралтай болох тээврийн хэрэгсэл ,автомашины борлуулалт, хотын төвүүд дэх ресторан, жижиглэн худалдаа бизнес эрхлэчид, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурах зэрэг эдийн засгийн томоохон нэгж хэсгүүдэд нөлөөлөх юм. Mckinsey-ийн 5 дугаар сард оффис менежерүүдийн дунд явуулсан судалгааны үндсэн дээр цар тахалын дараа оффисоос бус зайнаас ажиллах хүсэлтэй хүмүүс 36%-иар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Энэ нь оффисийн талбай ашиглалт өмнөхөөсөө багасахад хүргэх учир зарим компаниуд аль хэдийн үл хөдлөхөд зарцуулдаг байсан зардлыг бууруулахаар төлөвлөж байгаа аж. Moody’s Analytic нь АНУ дахь ажлын байрны сул орон тоо 2019 онд 16.8% байсан бол 19,4 % хүртэл өсөж 2022 он гэхэд 20.4 %-д хүрэх магадлалтай гэж урьдчилан таамаглаж байна. АНУ-ын 248 үйл ажиллагаа эрхэлдэг менежерүүдийн 1/3% зээлийнхээ хугацааг дуусахаар оффисийн талбайг багасгахаар төлөвлөж байна. Үүний үр дүнгээр офисийн ажилтнуудад үйлчилгээ үзүүлдэг байсан дэлгүүр, бар,ресторан жижиг үйлчилгээнүүдийн орлого буурснаар муж хотын татварт сөргөөр нөлөөлж эхлэх талтай. 

Технологийн компаниуд байнгын зайнаас ажиллах сонголт хийснээ зарласнаар Сан Франциско хот дахь нэг өрөө түрээсийн дундаж үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 24.2 хүртэлхи хувиар буурч, Нюы-Иорк хотод 2020 оны эхээр 1км квадратдаа 10770 оршин суугчтай байсан барилга 9 дүгээр сард 15000 түрээсийн орон сууц хоосорсон нь түүхэн дэх рекорд байв. 

  

Цар тахал дууссан ч зайнаас ажилах нь хэвшмэл зүйл болох нь: 

Covid-19 цар тахалын үед байгууллагын ажилтнууд зайнаас ажиллахад ямар бэрхшээлтэй тулгарч байгаа вэ? Хямрал дууссан ч зайнаас ажилласаар байх уу? 

Цар тахалаас үүдэлтэйгээр ихэнхи компаниуд яаралтай зайнаас ажиллах горимд шилжих асуудалтай нүүр тулгарсан билээ.Хэдийгээр энэ өөрчлөлт нь богино хугацаанд боломжийн хэрэгжиж байсан хэдий ч менежерүүдэд анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Зайнаас ажиллах зохион байгуулалт нь ихэнхи компаниудын төлөвлөж байгаагаас илүү нарийн асуудал юм. Урт хугацаанд амжилттай ажиллахын тулд нарийн бүтэц төлөвлөгөө шаардагдахаас гадна байгууллагын соёлыг өөрчлөнө гэдэг нь маш их хөрөнгө зарах ажил юм.  

 

Зайнаас ажиллахад тулгарах бэрхшээлүүд: 

Цар тахалаас шалтгаалж нийт компаниуд богино хугацаанд олон бэрхшээл асуудлуудтай тулгарсан. Тэгсэн хэдий ч  бүтээмжийг хэвээр хадгалж үлдэхийн тулд компаниуд хурдан хугацаанд зайнаас ажиллах горимд шилжих хэрэгтэй болсон. Энэ үед тулгарсан олон бэрхшээл дагуулсан 3 асуудал бол : 

 

Зайнаас ажиллах стратеги  

Ямар ч нарийн төлөвлөгөөгүйгээр өөрчлөлт хийсэн байгууллагууд, ажилтнууд болон хувьцаа эзэмшигчдийн үр ашиг, бүтээмж багасах эрсдэлтэй. Зөвхөн шаардлагатай дэд бүтэц болон тоног төхөөрөмжөөр хангах нь төдийлөн хангалтгүй юм. Зарим компаниуд хямрал эхлэхэд дэд бүтэц болон хэрэгцээт нөөцөөр хангасан байсан боловч одоо л өөрсдийн хүчин чадлаа бүрэн ашиглаж эхэлж байгаа юм. Хэрэгсэл нөөц хэдий чухал ч амжилттай шилжилт нь сайн манлайлал болон тодорхой удирдамж, бодит амлалт шаардагдана. 

 

Зайнаас ажиллах дэд бүтэцийн аюулгүй байдал 

Байгууллагууд урьд нь бүх үйл ажиллагааг төвлөрсөн байдлаар удирддаг байсан бол одоо бүгдийг зайнаас зохион байгуулах шаардлагатай болсон. Үүнд маш гүнзгий мэдээллийн аюулгүй байдлын ба бүтцийн өөрчлөлт шаардагдана. Түүнчлэн ажилтнуудын хөдөлмөрийн тоног төхөөрөмж, хэрэгслийг аюулгүй удирдан чиглүүлэх үүрэг хариуцлага бий болно. 

 

Ажил эрхлэгчийн ажил ба хувийн амьдралыг тэнцвэржүүлэх 

Гэрээс ажиллах гэнэтийн шаардлага нь ажил эрхлэгч ажил ба хувийн амьдрал хоёрын хоорондох заагийг зохицуулахад төвөгтэй болгосон. Эхний судалгаанд харуулсан үр дүнгээс үзэхэд компанийн бүтээмжид тийм ч нөлөөлөөгүй ч цаашид анхаарахгүй орхивол хамтын ажиллагаа болон харилцаанд аюул учруулах магадлалтай байна. Тийм учраас ажилтнууддаа анхаарал тавьж тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай.         

 

Манлайлагч байхын тулд зорилгоо юун түрүүнд тодорхойлох ёстой 

Зайнаас ажиллаж байгаа бизнесийн байгууллагын удирдагчид  хамгийн эхэнд зорилгоо тодорхойлох шаардлагатай юм. Covid-19-өөс шалтгаалахгүйгээр цар тахал дууссан ч цаашид үргэлжлүүлэн зайнаас ажиллах нь хэр зохистой байна гэдгээ анзаарах хэрэгтэй. Нэгэнт зорилгоо тодорхойлж шийдсэн бол удирдагчдийн дараагийн алхам нь ажлын шинэ арга барилыг хүлээн зөвшөөрч түүндээ дасан зохицох юм. Ийм нөхцөлд удирдлага нь ажилтнуудтайгаа харилцаа тогтоох чадвартай байх хэрэгтэй. Жишээ нь хамтран ажиллагсадтайгаа ойр хугацаанд холбоо барьж байх, санал хүсэлтийг нь байнга сонсож байх. Эдгээр нь хамтын ажиллагааг сайжруулж, ажлын шинэ арга барилыг амжилттай нэвтрүүлэх итгэлцэлийг бий болгоно. 

Шинэ арга барилыг нэвтрүүлэхэд юун түрүүнд ажилтнуудад тодорхой ойлгомжтой заавар чиглүүлэг хэрэгтэй. Энэхүү чиглүүлэг удирдамжийг хүний нөөцийн бодлогод тусгах шаардлагатай бөгөөд зайнаас ажиллах хэвээр үлдэж байгаа тохиолдолд богино хугацааны шийдэлд анхаарлаа төвлөрүүлэх нь хангалтгүй юм. Амжилттай ажиллаж байгаа байгууллагууд урт хугацааны төлөвлөгөө боловсруулж корпрацийнхаа нэвтрүүлсэн соёлд тохируулан дасан зохицдог. 

 

Ажилтнуудынхаа сэтгэл зүйг өргөж байх нь цаашид хамтран ажиллахад эерэг нөлөөтэй. 

Зайнаас ажиллах стратеги хэрэгжүүлж байгаа компаниуд ажилтнуудынхаа сэтгэл зүйн төлөвт анхаарлаа хандуулах нь чухал. Бодит харилцааны чухал үнэ цэнийг ажил эрхлэгчид байгууллага нь зайнаас ажиллаж эхэлснээр л ойлгосон. Олон нийтийг хамарсан ажил нь компанийн ажилтнуудыг идэвжүүлэх, хянах арга юм. Түүнчлэн ажлын бус цаг ба цайны цагаар хоорондоо ярилцах зэрэг нь компанийн уур амьсгал, хоорондын харилцаанд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд эдгээр харилцаанууд /жишээ нь хөнгөн наргиа, үзсэн видеоныхоо сэтгэгдлийг хуваалцах гэх мэт/ нь ажлын стресс тайлахад тустай байдаг байна. 

 

Зайнаас ажиллахын өнөөгийн үнэ цэнэ, хямралын дараах ба одоо 

Зайнаас ажиллах нь байгууллагуудад тогтвортой ажиллах арга барилаа өөрчлөх, цар тахлаас хамаарахгүйгээр урт хугацаанд үр ашгийг нь хүртсээр байх боломжийг өгч байна.  Оффис доторхи орон зай болон замын хөдөлгөөний ачаалал багасах, бизнесийн уулзалт аялалууд бүгд зайнаас шийдэгдэж явж болно. Зах зээлийн судалгаагаар зайнаас ажиллаж эхэлснээр ажилтнууд эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаантайгаар ажлаас чөлөө авах асуудал харьцангуй багассан байна. Энэ нь компанийн цалин хөлсний системд эерэг нөлөө үзүүлж хүний нөөцийн хэлтэст олон давуу тал, боломжийг бүрдүүлдэг. Зайнаас ажиллах арга барилыг нарийн хүрээнд хэрэгжүүлж ажиллаад суралцсан байх нь цаашид COVID-19 гэх мэт гэнэтийн үйл явдал болон хямралд зохицож, ямарч үед уян хатан ажиллах туршлага, бэлтгэлтэй байхын эхлэл юм. Зайнаас ажиллахад хөрөнгө зарцуулах нь хямрал дууссаны дараа бидний ажилд олон үр дагавар авчрах болно. Гэвч энэ бүхний дараа хуучин хэв маягаараа ажиллах нь тохиромжтой эсэхийг хэлэхэд хараахан эрт байгаа ч бизнес эрхлэгчид нөөц зайнаас ажиллах төлөвлөгөөтэй байхад буруудахгүй юм. 

 

Эх сурвалж:

https://www.ey.com/en_be/covid-19/why-remote-working-will-be-the-new-normal-even-after-covid-19

https://www.mckinsey.com/featured-insights/future-of-work/whats-next-for-remote-work-an-analysis-of-2000-tasks-800-jobs-and-nine-countries#

https://www.weforum.org/agenda/2020/12/remote-working-who-will-be-doing-it/

 

Холбогдох утас: 99900212

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн