Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Компьютер томограф оношлогооны тоног төхөөрөмжийг найдвартай тээвэрлэн хүргэлээ
2014.03.27, пүрэв     875

Засгийн газрын “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг оношлогооны төвтэй болгох зорилт тавьсан. Үүний дагуу Компьютер томограф оношлогооны тоног төхөөрөмж шаардлагатай болсон юм. Тэгвэл энэхүү төхөөрөмжийг "Монос Фарм Трейд" ХХК-ийн захиалгаар “Ландбридж олон улсын тээвэр зууч” ХХК амжилттай тээвэрлэж, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дорноговь зэрэг алслагдсан долоон аймагт хүргээд байна.

Ингэснээр дээрх аймгуудын “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилт хангагдаж байгаа юм.

“Оношлогооны төв”-ийн хамгийн чухал төхөөрөмж нь компьютер томограф оношлогооны тоног төхөөрөмж юм. Үүнийг тээвэрлэхийн тулд тусгай зориулалтын автомашин шаардлагатай байдаг. Тэгвэл "Ландбридж олон улсын тээвэр зууч" ХХК энэхүү тоног төхөөрөмжийг, эмнэлгийн зориулалттай "PD dialysis solution” уусмалын хамт БНХАУ-ын Цингдао болон Шанхай хотуудаас Улаанбатар хот хүртэл хийн дэр, температур тохируулагч бүхий тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэж, улмаар Улаанбаатараас дээрх долоон аймгуудад хувиарлан амжилттай хүргээд байна.
Тус компани нь дэлхийн аль ч улс орноос аль ч улс орон руу бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэлт зохион байгуулах чадвартай гэдгээ дахин дахин баталсаар байна. Энэ удаа мөн адил Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмзэг, нарийн нягт, анхаарал болгоомжтой тээвэрлэлт хийх шаардлагатай Компьютер томограф оношлогооны тоног төхөөрөмж амжилттай тээвэрлэж, өөрсдийн чадварыг харууллаа.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн