Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Цуглуулбар ачааны тээвэр тогтмол хуваарийн дагуу
2015.02.12, пүрэв     1743

21-ээр зуун, бидэнд асар их боломж бололцоог олгож байгаа ч үүнтэй зэрэгцэн асар их хурд буюу шуурхай байдлыг шаардах болсон. Тиймээс худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд бараа татан авалтын зөв төлөвлөлт маш чухал болж байна. Улаанбаатар хот, ер нь дэлхий дахинд жил ирэх бүр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсч байгаатай холбоотойгоор түүний түрээс ч мөн даган өсч байна. Энэ нь худалдаа үйлчилгээний байгууллагуудад аль болох бага талбай ашиглах цаашлаад агуулах дахь нөөцөө бага байлгах шаардлагыг бий болгож байна. Харин хэрэглэгчид хүссэн үед нь сонирхсон бараа бүтээгдэхүүн нь бэлэн байхыг илүүд үздэг. Тэгэхээр өрсөлдөх чадвараа хадгалан үлдэж, дээрх эсрэг тэсрэг эрэлт хэрэгцээг хангах боломжийг хайж буй бол манай түүвэр буюу цуглуулбар ачааны тээврийн бүтээгдэхүүнүүдийг сонирхоод үзээрэй. Тогтмол хуваарийн дагуу хийгддэг тул танд бизнесээ төлөвлөх бүрэн боломжийг олгох болно.

Цуглуулбар ачааны тээврийн бүтээгдэхүүн:

• Европын холбооны улсуудаас цуглуулбар ачааны автын тээвэр
• Европын холбооны улсуудаас цуглуулбар ачааны чингэлэгийн тээвэр
• Азийн орнуудаас цуглуулбар ачааны чингэлэгийн тээвэр
• Замын-Үүдээс цуглуулбар ачааны автын тээвэр

Цуглуулбар ачааны тээврийн давуу тал:

• Та зөвхөн өөрийнхөө ачааны хэмжээнд тохирсон тээврийн хөлс төлнө
• Машинаар гарах цуглуулбар ачааны тээвэр хугацааны хувьд хэмнэлттэй
• Тогтмол хуваариар хийгддэг тул бизнесээ төлөвлөх бүрэн боломжтой
• Ачааны байршил болон төлөв өөрчлөгдсөн талаархи мэдээлэл вэб, мэйл болон утсаар танд очно
• Тээвэрлэлтээ манайхаар хийлгэсэн ачаа бүрийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг бид үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ.

Та манай тээврийн чиглэлээр олон жил ажиллаж буй туршлагатай логистик менежерүүдтэй холбогдон тээвэрлэлтийн зөвлөлгөөгөө үнэ төлбөргүй аван богино хугацаанд тээвэрлэлтийн үнийн саналаа бодуулан аваарай.

Утас: 99904641, 99086834, 99901309
И-мэйл: info@landbridge.mn, ltl@landbridge.mn, adilzaya@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн