Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН ҮНЭ ХЯМДАРЛАА.
2015.03.30, даваа     1633

Монгол ахан дүүсийн маань хамгийн ихээр сурч хөдөлмөрлөж буй Өмнөд Солонгос улсаас хийгддэг чингэлгийн тээврийн үнэ хямдарч байгааг дуулгахад таатай байна. Солонгосын бараа бүтээгдэхүүн нь чанар, өнгө үзэмжтэй байдлаараа бидний танил болоод нилээдгүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 2 орон маш олон салбарт амжилттайгаар хамтран ажиллаж байна. Бидний хувьд Солонгосоос бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, зүү, утас, товч, даавуу гэх мэт оёдолын болон бусад үйлдвэрийн түүхий эд,  гоо сайхан, эрүүл ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан бараа, тоног төхөөрөмж, машин механизм гээд бараг бүгдийг л импорлон авч хэрэглэдэг. Тиймдээ ч манай хамт олон тээвэрлэлтийн үнийг судлан үзэж 2015 оны 4 сарын 1-нээс доорх байдлаар мөрдөн ажиллахаар боллоо. Энэхүү үнэ нь бүх төрлийн тусгай нөхцөл шаардаагүй энгийн горимоор ачигдаж буй ачаанд хамааралтай.
Бусанаас Улаанбаатар хүртэл:     Бусанаас Замын-Үүд хүртэл:
    20’ / 1970$         20’ / 1700$
    40’ / 3270$        40’ / 2650$
    40’HC / 3370$         40’HC / 2650$
Инчеоноос Улаанбаатар хүртэл:     Инчеоноос Замын-Үүд хүртэл:
    20’ / 2120$         20’ / 1850$
    40’ / 3370$         40’ / 2750$
    40’HC / 3420$         40’HC / 2750$
Тээвэрлэлтийн хугацаа: 14 хоног (Төмөр замын ачаалал ихтэй үед хугацаа бага зэрэг нэмэгдэх боломжтой)




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн