Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
АШИГТАЙ САНАЛ: АНУ-аас Монгол руу хийгдэх тээвэр
2015.04.01, лхагва     813

Ардчилал хөгжсөнөөс хойш Монголчуудын гадаададын орнуудаар аялах, сурах, ажиллах боломж нээгдэж олон нутаг нэгтнүүд маань гадны орныг зорих болсон ба нилээдгүй нь чөлөөт зах зээл хөгжсөн Америк орныг зорин очих болсон. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж сүйд болохгүй ч хаана, юу илүү чанартай сайн бас үзэмтэй байгааг андахгүй сайн мэддэг адтай улсууд. Тиймдээ ч Америкаас ирэх бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Урд бидний хаа байсан Америк гэж ярьдаг байсан “хүний эрх чөлөөг дээдлэгч, шинэ санал санаачлагын эх орон”-оос ачаа газраар тээвэрлэн Монголд авчрахад дундажаар 45 хоног зарцуулагдаж байна.
Америк бараа бүтээгдэхүүн бол Монголчуудын хувьд сайн танигдсан эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа тул манай хамт олон тухайн барааны өртөг дээр нэмэгддэг тээвэрлэлтийн зардлыг бууруулах боломжийг судлан үзсэний хүрээнд 2015 оны 4-р сарын 1-нээс доорх хямдарсан тарифыг баримтлан ажиллахаар боллоо.
Америкийн Лонг Бийч (Long Beach) боомтоос Улаанбаатар хүртэл:
    20’ / 2650$
    40’ / 4020$
    40’HC / 4020$
Манай компани нь үүсгэн байгуулагдаад 7дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч тээвэр логистикийн салбарт 3-20 жил ажилласан туршлагатай хамт олон юм. Нийт тээвэрлэлтийн үзүүлэлтээрээ Монголдоо эхний 10 зуучуудын тоонд ордог тул та санаа зовох зүйлгүйгээр бидэнд үнэт ачаа бараагаа даатган тээвэрлүүлж болно. Бид хамтын ажиллагааны олон олон давуу талуудыг харилцагчиддаа бий болгохыг хичээн ажилдаг ба энэхүү ажлын хүрээнд тариф, зах зээлээ тогтмол судлан хамгийн боломжит үнэ, хамгийн боломжит замналыг харилцагчидаа санал болгох зарчмаар ажилдаг. Мөн та ачаагаа манайхаар тээвэрлүүснээр яршиг төвөг ихтэй гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг манай гаалийн мэргэжилтэнгүүдээр үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн