Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйлчилгээ үнэ төлбөргүй
2015.04.15, лхагва     2834

Манай компанийн хувьд тээвэр логистикийн үйлчилгээний салшгүй бүрдэл болсон гаалийн зуучийн үйлчилгээг 2010 оноос харилцагчидда үзүүлж ирсэн. Ямар ч бараа бүтээгдэхүүнийг улс дамнуулан тээвэрлэхэд тухайн улс орны хил гаалийн хорио цээр, дүрэм журмын дагуу  гаалийн бүрдүүлэлтийг хийдэг. Гаалийн бүрдүүлэлт нь улсын гаалийн бүртгэлийн системд бараа бүтэгдэхүүнээ бүртгүүлэн мэдүүлэг шивүүлэх болон байгцаагч томилуулан гаалийн үзлэг хийлгэх гэсэн үндсэн 2 хэсгээс бүрддэг.  
Гаалийн системд ачааны мэдүүлэг шивэлтийн үйлчилгээ:
Гаалийн Ерөнхий Газараас албан ёсны эрхээ авсан манай компанийн гаалийн бүртгэлийн мэргэжилтэнгүүд доорх гаалийн баталгаат терминалууд дээр тогтмол байрлан ажиллаж байна.
•    Дорноговь (Замын –Үүд, Ачиж буулгах анги МЧ1, Э-Транс, Хилийн цогцолбор, Рентген тоног төхөөрөмж)
•    Сэлэнгэ (Алтанбулаг)
•    Хөвсгөл (Ханх)
•    Дорнод (Баянхошуу, Тамсаг 19,21, Цайрт менерал)
•    Улаанбаатар Хотын гааль
•    АБТЕМА
•    Монгол Транс
•    Интердесишн
•    Техник импорт
•    Чингис хаан нисэх буудал

Бид таны ачааны бичиг баримтын дагуу гаалийн системд хурдан шуурхай шивж үйлчлэх ба та ачаагаа ирэхээс урьдчилан бичиг баримтаа бидэнд өгөн шивэлтээ хийлгэж гаальд ачаа бараагаа мэдүүлснээр, ачаа ирсний дараа талбайд сул зогсож илүү зардал гарахаас сэргийлж чадна.

Гаалийн хяналт бүрдүүлэлт хийх үйлчилгээ:
Манай компанийн зуучлалаар тээврээ хийлгэсэн харилцагчидад бид гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгдөг. Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ нь улсын хилийн хорио цээр, дүрэм журмуудыг сайн мэдэхгүй нэгэнд ойлгоход маш төвөгтэй байдаг ба зарим компанийн хувьд зөвхөн гаалийн бүрдүүлэлтийг хийлгэхийн тулд ажилтан авч ажлуулсан байдаг. Тэгвэл манай зуучлалаар ачаа бараагаа тээвэрлүүснээр та гаалийн ажилтан ажлуулах зардлаа хэмнэхээс гадна цаг хугацаагаа хэмнэх боломжтой болж байгаа юм.
Манай компанийг сонгон үйлчлүүлж буй танд баярлалаа.
Жич: Манай компанийн зуучлалаар Япон улсаас ирсэн автомашины гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ дээр нэмэлтээр гаалийн мэдүүлэг шивэлтийн үйчилгээ үнэгүй хийгдэж байна.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн