Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Европоос автын тээврийн үнэ хямдарлаа (LTL)
2015.04.20, даваа     681

2 жил хагасын өмнөөс манай хамт олон Европын зах зээлээс Монгол руу тээвэрлэлт хийх шинэ замналыг анх ашигласнаар олон боломж бололцоог бизнес эрхлэгчиддээ бий болгож чадсан. Энэ бол Европын холбооны улсуудаас сар болгоны 10, 20, 30-нд тогтмол хуваарийн дагуу хийгдэж буй цуглуулбар ачааны автын тээвэр юм. Ачаа Европ дахь агуулахаас хөдөлснөөс хойш 11-13 хоногт Монголд ирдэг тул тээвэрлэлтийн хугацаа төмөр замаар тээвэрлүүлснээс ойролцоогоор 2 дахин бага, мөн агаараар ачаагаа тээвэрлүүснээс өртөгийн хувьд 2 дахин хэмнэлттэй байдаг.
Та Европоос бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлдэг ч одоо болтол тээвэрлэлтийн оновчтой шийдэлээ гаргаж чадаагүй байгаа бол бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн зөвлөлгөөг үнэ төлбөргүй аваарай. Бид үйлчлүүлэгчиддээ зориулан 2015 оны 4 сарын 30-нд гарах ачааныхаа тээврийн үнийг 10%-аар хямдруулж байгаа тул та амжиж ачаагаа өгөн энэхүү үйлчилгээний давуу талыг мэдрээрэй. Хурд болон чанар ямар ч бизнесийн оршин тогтнох үндэс болсон өнөө үед та цуглуулбар ачааны автын тээврийн үйлчилгээг хэрэгцээ гарсан үедээ ашиглан бизнесийнхээ хөрвөх чадварыг өсгөөрэй!!!
Бидэнтэй холбогдон ачааныхаа жин, эзлэхүүн, ачигдах хаяг болон нэмэлтээр авах үйлчилгээгээ тохирон үнийн саналаа бодуулан аваарай. Үнийн саналыг баталгаажуулсны дараа бид таны ачааны ачилтыг зохион байгуулах ба ачааны байршил болон ачаатай холбоотой мэдээллүүдийг танд цаг тухай бүрт нь утас, и-мэйл болон мессежээр хүргэж байх болно.

Утас: 99904641, 99086834
И-мэйл: lcl@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн