Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Хонг Конгийн түүвэр ачааны тээврийн үнэ хямдарлаа!!!
2015.05.01, баасан     1222

Азийн зах зээл бол бидэнтэй хамгийн ойрхон байдгаас гадна үнэ өртөгийн хувьд харьцангуй хямд байдаг тул бидний хэрэглээний дийлэнх нь Хятад, Солонгос, Малайз, Сингапур, Япон гээд Азийн орнуудаас ирдэг. Мөн өнөөгийн өрсөлдөөнт хурдтай зах зээлд бараа бүтээгдэхүүний загвар, төлөв байдал маш хурдтай шинэчлэгдэж, худалдан авагчидын эрэлт хэрэгцээ, зан төлөв ч богино хугацаанд өөрчлөгддөг болсноос гадна манайх шиг жилийн 4-н улиралтай оронд нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөн авах нь бизнес эрхлэгчидийн хувьд маш оновчгүй шийдэл болоод байна. Тиймээс бид дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ази, Европ, Америк гээд дэлхийн улсуудыг холбосон хаб (hub) буюу худалдааны гол зангилаа хот болсон Хонг Конгоос жижиг ачаануудыг нэгтгэн чингэлэгээр тээвэрлэх (LCL) үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн.

Та Хонг Конгд байгаа ачааныхаа байршлын мэдээллийг бидэн рүү илгээснээр бид ачааг тань байгаа газар болон агуулахаас нь очиж авах боломжтойгоос гадна та өөрөө ачаагаа манай агентын Хонг-Конгд байрлах агуулахад аваачин өгч ачуулах боломжтой. Та бидэнтэй холбогдон ачааныхаа жин, хэмжээсийг өгч тээврийн үнийн саналаа бодуулан авч ачилтаа биднээр зохион байгуулуулаарай. Мөн тээвэрлэлтийн зөвлөлгөөг манай логистикийн мэргэжилтэнгүүд үнэ төлбөргүй танд өгөх болно. Тээвэрэлтийн үнэ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Энэ удаад бид харилцагч та бүхэндээ зориулан Хонг-Конгийн түүвэр ачааны чингэлэгийн тээврийн үйлчилгээндээ хямдрал зарлаж байна. Манай тээвэрлэлтийн үнэ тариф өмнө нь ч энэ салбарт үйлчилгээ үзүүлж буй зуучуудтай харьцуулахад өрсөлдөхүйц байсан бөгөөд одоо хямдралтай тарифаар тээвэрлэлт хийгдэх тул танд улам илүү өгөөжтэй байх болно. Амжаад ачаагаа биднээр тээвэрлүүлээд үр ашгийг нь хүртээрэй. Ачаа 5 сардаа Хонг Конгоос гарах ба хөдөлснөөс хойш 20-25 хоногт Монголд ирнэ. Ачаа ирсний дараа бид импортын гаалийн хяналт - бүрдүүлэлтийн үйлчилгээг танд үнэ төлбөргүй хийж өгнө. (Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээнд гаалийн системд ачааг бүртгэн мэдүүлэх шивэлт болон гаалийн бусад хураамж татварууд орохгүй)
Тээвэр логистикийн үйлчилгээ өдөр ирэх бүр улам илүү хялбар болж байгааг та мэдрэх болно.
Бидэнтэй холбогдож тээвэр логистикийн зөвлөлгөө мэдээлэл аваарай.
Утас: 9990-4641, 70131308
Имэйл: lcl@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн