Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Азийн орнуудаас түүвэр ачааны тээвэр хийгдэж байна
2015.10.06, мягмар     2309

Азийн орнууд  нь өөрийн олон зуун жилийн түүх, соёлоо хадгалан үлдэж чадсанаас гадна шинэ зууны техник, технологийн хөгжилд ч манлайлагч болон оролцож буй чадварлаг хүмүүс юм. Дэлхий даяарчлагдаж байгаагийн хэрээр хямд өртөгөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж буй улсууд нь үйлдвэрлэлийн төв болон хөгжсөөр байна. Тиймдээ ч Хятад, Япон, Солонгос, Сингапур, Малайз гэх мэт улсууд нь олон улсын бараа материалын төв цэг экспортлогч орон болоод байна.


Манай компанийн хувьд ч тээвэрлэлтийн дийлэнх хувь нь Азийн орнуудаас хийгддэг. Монголчууд төдийгүй дэлхийн хүн ам сүүлийн жилүүдэд бидний амьдралыг өөрчилж буй технологийн хувьслаас болж ямар нэг зүйлээс амархан уйдамхай болсон нь ажиглагдаж байгаа. Энэ нь бизнес эрхлэгчдээс богино хугацаанд шинэлэг зүйлийг зах зээлд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Тиймээс өнөөгийн худалдан авагчийн зан төлөв болон зах зээлийн өөрчлөлтөөс үүдэн нэг барааг их хэмжээгээр татан авах нь тохиромжгүй шийдэл болоод байна. Бид эдгээр нөхцөл байдлаас үүдэн түүвэр буюу харилцагчидын чингэлэг дүүрэхээргүй бага хэмжээний ачаануудыг нэгтгэн чингэлэг дүүрэхэд Монгол руу илгээх үйлчилгээг үзүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Ингэснээр харилцагчид маань зөвхөн өөрийн ачааны жин болон хэмжээнд тохирсон тээврийн зардлыг төлөн ачаагаа тээвэрлүүлэх боломжтой болдог бөгөөд сард 2-3 удаа Монгол руу тогтмол хуваарийн дагуу тээвэр хийгдэж байгаа тул бизнеэсээ төлөвлөн ажиллахад ч дөхөмтэй болдог.  Та ачилтын захиалгаа баталгаажуулж хүлээн авагчийн хаяг байршлыг өгснөөр өөрийн ажил амьдралыг хэвийн үргэлжлүүлэнгээ ачаа бараагаа хүлээн авах боломжтой юм. Мөн манай агуулах дээр ачаагаа хүргүүлээд Монгол руу тээвэрлүүлэх ч боломж бий.


Бид зах зээлийг багагүй судалсны үндсэн дээр урд нь Хонгконг-д цуглуулан Монгол руу илгээдэг байсан түүвэр ачааны тээврийг мөн Тианжин боомтод цуглуулан Монгол руу илгээж байна. Энэхүү 2 байршил дээр цуглуулж буй түүвэр ачаа нь аль аль нь давуу талтай тул та өөрийн татан авалтын онцлогт тулгуурлан сонголтоо хийх бүрэн боломжтой.


 Азийн орнуудаас түүвэр ачааг Хятадын Хонгконг дахь агуулахадаа цуглуулан:
•    Сард 2 удаа тогтмол хуваарийн дагуу
•    Тээврийн хугацаа Хонгконгоос Улаанбаатар хүртэл 18-22 өдөр
•    Тээврийн тариф өмнөхөөсөө 20% хямдарсан байгаа
Азийн орнуудаас түүвэр ачааг Хятадын Тианжин дахь агуулахдаа цуглуулан:
•     Сард 2 удаа тогтмол хуваарийн дагуу
•    Тээврийн хугацаа Тианжинаас Улаанбаатар хүртэл 7-10 өдөр
Бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.
    Утас: 9990-4641, 70131309
    И-мэйл: lcl@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн