Тээвэр ложистикийн мэргэжлийн шийдлийг... Мон  Eng  Рус 
 
 
Шинэ мэдээ:
2010-01-31
Монголын Тээвэр Зуучийн ууган компани болох Туушин ХХК 20-н жилийнхээ ойн хүрээнд Шатар, Ширээний теннис, Снукер биллиард, Спортын покер, Гар бөмбөг болон Сагсан бөмбөг гэсэн төрлүүдээр зохион явуулагдаж буй тэмцээнүүдийн эхнийх болох Шатрын тэмцээн 2010 оны 1-р сарын 30ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй..

2009-12-11
Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн улс орнуудын хоорондох худалдаа, тээврийг дэмжих хэрэгт ихээхэн анхаарал тавьж эрх зїйн тєрєл бїрийн зохицуулалт хийж байна.
Дэлгэрэнгүй..

Татаж авах

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


Улс хоорондын тээвэр зуучлалын Ландбридж компаний цахим хуудсанд тавтай морилно уу.

Энэхүү цахим хуудаснаас та улс хоорондын тээвэр зуучлалын Ландбридж компани, түүний санал болгож буй агаар, далай, авто болон төмөр зам оролцуулсан бүх төрлийн тээврийн зуучлал, гаалийн зуучлал, тээврийн даатгал, агуулах, түгээлт, аюултай болон хортой ачааны тээвэр, гэр нүүлгэх, үзэсгэлэн арга хэмжээний тээвэр зохион байгуулалт, үнэтэй ачааны тээвэр, түргэн гэмтэж муудах ачааны тээвэр зэрэг олон төрлийн үйлчилгээ, олон улс орныг хамарсан агентийн сүлжээ, шаардлагатай байгаа ажлын байр, тээвэр логистикийн болон гадаад худалдааны байгууллагууд дахь гишүүнчлэл зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.
Мөн бид цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчид болон хамтран ажиллагсад та бүхэнд тээвэр логистикийн холбогдолтой мэдээ, мэдээлэл, өргөн хэрэглэгддэг гадаад худалдааны нэр томьёо, Монгол улс болон олон улсад хэрэглэгддэг тээврийн хэрэгслийн техник үзүүлэлтүүд, хил гааль, хорио цээр, тээврийн холбогдолтой бичиг баримт зэргийн талаар гарын авлага болох мэдээлэл өгөхийг зорилоо.
Хэрэглэгч та энэхүү цахим хуудаснаас манай компаний тээвэр зуучлалын үнийн санал, зуучлуулсан ачааныхаа замын мэдээ, дамжин өнгөрч буй далайн боомтууд болон хилийн өртөөд зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хэрэв та тээвэр логистикийн олон жилийн туршлагатай, идэвх санаачлагатай, нөхөрсөг хамт олонтой хамтран ажиллаж амжилт бүтээлээс нь хуваалцахыг хүсвэл мөн энэхүү цахим хуудсанд байрлах Нээлттэй ажлын байр хэсгээс мэдээлэл авна уу.
Тээвэрийн бизнес эрхэлдэг албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байдаг тул өөрийн эзэмшлийн тээвэрийн хэрэгсэл, гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээнийхээ талаар бидэнд саналаа хэлээрэй.
 
 
 
Сайтын бүтэц
Ландбридж ХХК © 2009 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдэгдэл