Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Үйлчилгээ
Гаалийн зуучлал

Та гадаад худалдааны гэрээ хийж эхлэхдээ ачаа барааг илгээх болон хүлээн авах орны хил гаалийн шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөлгөө аваарай. Бид гааль, татвар, мал эмнэлэг, хорио цээр, улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас тавигдах шаардлагуудын талаар танд дэлгэрэнгүй зөвлөлгөө өгнө.

Бид Монгол улсын хил дээрхи болон гүний гааль дээр гаалийн бүрдүүлэлт, мэдүүлгийн үйлчилгээ үзүүлнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

•    Импорт/Экспортын гаалийн бүрдүүлэлт
•    Ре-экспорт болон транзит гаалийн бүрдүүлэлт
•    Татвар төлөлт, буцаан олголт
•    АТА Карнэйтэй ачааг хүлээн авах, илгээх
•    Гаалийн түр горимын бүрдүүлэлт, татварын барьцаа байршуулах
•    Гааль татварын зөвлөлгөө өгөх

Тээврийн зөвлөгөө

Манай хамт олон үйлчлүүлэгчдийнхээ тээвэр логистикийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, үндсэн бизнесдээ анхаарал хандуулах боломж, цаг хугацааг олгох зорилгоор тээврийн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрчээ. Та манай компани руу 70131308 утсаар (эсвэл info@landbridge.mn и-мэйлээр) холбогдон тээврийн мэргэжилтэнтэй уулзах цагаа тохироход л хангалттай бөгөөд манай тээврийн мэргэшсэн мэргэжилтнүүд тохирсон цагтаа танай оффис дээр очиж тээврийн зөвлөгөөг үнэгүй өгч, өөрсдийн үйлчилгээг танилцуулахаас гадна та бүхний хүссэн нөхцөлөөр үнийн саналыг богино хугацаанд боловсруулж тээврийн үнийн санал хүргүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.

Замын мэдээ

Харилцагч та бүхний цаг завыг хэмнэх үүднээс бид онлайнаар буюу интернэттэй бүх газраас манай вэб сайт руу хандан замд явж буй ачааныхаа байршлын мэдээллийг харах боломжтой.
Та замын мэдээгээ шалгахдаа Нүүр хуудсанд байрлах Замын мэдээ шалгах гэсэн хэсэгт ачааны дагалдах бичиг баримт буюу далайн тээврийн биллний дугаар, агаарын тээврийн биллний дугаар, вагоны дугаар, машины дугаар, чингэлэгийн дугаар болон манай системээс гаргаж өгсөн Трак № -ыг оруулан хараарай.

 

Терминал

Бид үйлчлүүлэгчийн байршилд ойр, хот доторх хүргэлтийн зардлыг бага байлгах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 терминалиудаас АБТЕМА, АБТЕМА2, BLC, Материал Импекс, Монгол Транс, Техник импорт, Толгойт, Интердесишн зэрэг 8 терминалиудаар дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна. Мөн орон нутгийн Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд болон хилийн боомт /Замын-Үүд, Сүхбаатар/ дахь терминалиудад үйлчилгээ үзүүлсээр ирлээ. Бид доорх үйлчилгээг терминалын үйлчилгээний хүрээнд танд хүргэх боломжтой.

ТЕРМИНАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
•    Гаалийн баталгаат болон энгийнагуулахад ачаа хадгалах
•    Дулаан болон ердийн агуулахад ачаа хадгалах
•    Гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн үзлэг хийлгэх
•    Автомашин, кранаар ачаа хүргэх, татаж авах
•    Ачаа ачих, буулгах, бэхлэх
•    Баглаа боодол хийх, задлах
•    Хаяг шошго наах, савлах

Хадгалалт

Гаалийн тусгай бүсийн нэг үйл ажиллагаа нь агуулахын буюу хадгалалтаын аж ахуй бөгөөд хүнс, өргөн хэрэглээний барааны агуулах хадгалалтын тусгай нөхцөл шаардсан химийн бодис болон тэсэрч дэлбэрэх зүйлсийн агуулахын үйлчилгээг үзүүлж байна. Агуулахад тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гаалийн үзлэг шалгалт явуулах нөхцлөөр хангагдсан бөгөөд үйлчлүүлэгчдийн бараа, бүтээгдэхүүний онцлогоос хамааран төрөлжсөн агуулахад үнийн хөнгөлөлттэй нөхцлөөр хадгална. Бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн ангилж, хураан хадгалахаас гадна ариутгал, хортон шавьж устгалыг технологийн дагуу тодорхой хугацаанд хийж гүйцэтгэдэг.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
•    Гаалийн баталгаат болон энгийн агуулахад ачаа хадгалах
•    Дулаан болон ердийн агуулахад ачаа хадгалах

Хүргэлт

Манай компани ачаа тээвэрлүүлж буй харилцагчиддаа зориулж хүргэлт болон ачаа татан авах үйлчилгээг хөнгөлөлттэй тариффаар үзүүлдэг. Бид өөрийн охин компани болох авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Дорнын Буухиа” ХХК-г 2010 онд байгуулсан бөгөөд байнгын харилцагчиддаа зориулж тэдний ачааг гаалийн агуулахаас гарсан даруйд хүссэн байршилд нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэн багагүй хэмжээний туршлага хуримтлуулаад байгаа билээ. Бид мөн ачаалал ихтэй үед бусад авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс болон байгууллагуудтай гэрээ байгуулан ажилдаг тул та Монгол доторх хүргэлтийн үйлчилгээндээ санаа зовохгүй бидэнд даатгах бүрэн боломжтой юм.

ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
•    Хот доторх хүргэлт
•    Орон нутаг дахь хүргэлт
•    Гадаадад хаягаар хүргэх
•    Аюултай ачааны хүргэлт
•    Амьд амьтаны хүргэлт
•    Түргэн гэмтэж муудах ачааны хүргэлт
•    Жижиг илгээмжийн хүргэлт

Даатгал

ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Ландбридж ХХК нь Хаан Даатгал компанитай 500’000 ам.доллар хүртэлх хохирлыг нөхөн төлөх нөхцөлтэйгээр "Хариуцлагын даатгал"-ын гэрээ байгуулж ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛААР даатгуулсан.

Манай компанийн зуучлалаар тээвэрлэгдэж байгаа бүх ачаа хариуцлагын даатгалаар даатгагдсан ба компанийн зүгээс ажил мэргэжлийн алдаа гаргаснаас үүдэн ачаа эвдэрч гэмтсэн, дутсан тохиолдолд хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллагаас хохирлыг нөхөн төлнө.

АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Тээвэрлэлтийн явцад үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор харилцагч ачаа тээврийн даатгалын үйлчилгээг авах боломжтой. Ачаа тээврийн даатгалд даатгуулснаар дараахь төрлийн эрсдлээс үүссэн хохирлыг даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой:
•    Галын аюул
•    Байгалийн гамшиг
•    Зам тээврийн осол
•    Хулгай
•    Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл
•    Ажил мэргэжлийн
•    Зам тээврийн хөдөлгөөний үеийн
Бид Хаан Даатгал болон бусад даатгалын компаниудын даатгалын агентаар ажилладаг ба та бүхэнд ачаа тээврийн даатгалын үйлчилгээг санал болгож байна.

Сав баглаа, боодол

Сав баглаа боодол хийдэг компаниудаар дамжуулан харилцагчиддаа мэргэжлийн түвшний сав баглаа боодлын үйлчилгээг санал болгодог. Шил, шаазан эдлэл, эвдэрч хэмхэрч болзошгүй урлагийн бүтээл, хөгжмийн зэмсэг зэрэг олон төрлийн ачааг тээвэрлэхэд мэргэжлийн түвшний сав баглаа боодолтой байхыг шаарддаг.

МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХИЙГДСЭН САВ БАГЛАА БООДЛЫН ДАВУУ ТАЛ

•    АЧАА БАРААГ ХАМГААЛАХ - Мэргэжлийн түвшний сав баглаа боодол хийснээр ачаа барааг алдагдах, зэврэх болон хулгайд алдагдах аюулаас хамгаалдаг.
•    ЗАРДАЛ БУУРУУЛАХ - Сав баглаа боодлын материалын зардлыг бууруулах, тээвэрлэлтийн явцад учрах эрсдлийг бууруулдаг.

Бэхэлгээ

Таны ачаа зорьсон газраа эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн очиход түүнийг ачихад хийсэн бэхэлгээ маш чухал байдаг. Ямар ч төрлийн тээврийн хэрэгсэл дээр ачааг хөдөлгөөнгүй, зохих журам стандартын дагуу бэхлэх нь мэргэжилтнээс ч ур чадвар ихээр шаарддаг.
Таны тээвэрлүүлж буй ачаа турба, төмөр бетон, тулгуур хоолой, дугуйт техник, гинжит техник, цлиндр хэлбэртэй ачаа буюу задгай ачаа ч бай чингэлэг ч бай манай хамт олон болон бидний олон улсад харьцаж буй агентууд чанарын өндөр түвшинд бэхэлгээг хийж өгдөг.
Ачаа барааг бэхлэхдээ доорх зүйлсийг ашигладаг.
•    Нэгтгэсэн ивүүр
•    Хажуугийн босоо шон
•    Хаалтны босоо дүнз
•    Хаалтны хэвтээ дүнз
•    Жийрэг
•    Зөөлөвч
•    Бүслүүр