Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
05
Цуглуулбар ачааны тээвэр

ЛАНДБРИДЖ ХХК нь тээвэр, логистикийн салбарт өргөн цар хүрээ бүхий үйлчилгээ үзүүлдэг олон улсын тээвэр зуучийн компани юм.

Бидний амжилт бол үйлчлүүлэгч та бүхний амжилт, хийж бүтээж байгаа ажлын үр дүн гэж ойлгодог, таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээгээ улам боловсронгуй болгож,

ТЭЭВРИЙН ТӨРӨЛ бүрээр танд хүрч үйлчлэхээр 2019 онд ЦУГЛУУЛБАР АЧААНЫ  ХЭЛТСИЙГ байгуулан ажиллаж эхэлснийг дуулгахад таатай байна.

 

Цуглуулбар ачааны хэлтэс нь таны үнэ цэнэтэй ачааг өөрийн агентийн сүлжээгээ ашиглан ачаа бүрийн онцлогт тохирсон тээврийн шийдлүүдийг санал болгож, товлосон хугацаанд нь эрсдэлгүй, найдвартай, аюулгүй, зорилтот үнээр тээвэрлэн хүргэх болно.

 

Европ болон Азийн улс орнуудаас цуглуулбар ачааны чингэлэг болон автомашины тээвэрлэлтийн үйлчилгээг ТАНД дараах чиглэлүүдээр санал болгож байна.

ЕВРОПЫН ОРНУУДААС ЦУГЛУУЛБАР АЧААНЫ АВТОМАШИНЫ ТЭЭВЭР

 

Чехийн Оломоуц/ Olomouc, Czech / дахь агуулахаас цуглуулбар ачааны автомашины тээвэрлэлт

•           ЕХ-ын  улсуудаас цуглуулбар ачааг авч Оломоуц дахь  агуулахад цуглуулахад 5-7 өдөр

•           Цуглуулсан ачааг долоо хоног бүр гарган ОХУ-ын нутгаар дамжуулан автомашинаар тээвэрлэнэ

•           Тээвэрлэлтийн хугацаа Оломоуцаас  Улаанбаатар хүртэл 13-17  өдөр

Германы Бад Бэндхэйм /Bad Bentheim/ цуглуулбар ачааны машины тээвэрлэлт

•           Европын улсуудаас цуглуулбар ачааг Бад Бэндхэйм дэх агуулахад цуглуулах

•           Тухайн агуулахаас 7 хоног бүр машин гарна

•           Тээвэрлэлтийн хугацаа 14-17 хоног

 

АЗИЙН ОРНУУДААС цуглуулбар АЧААНЫ ЧИНГЭЛГИЙН ТЭЭВЭР

Хятадын Хонгконг болон бусад газруудаас гарах цуглуулбар ачааны чингэлгийн тээвэрлэлт

•           Азийн орнуудаас цуглуулбар ачааг авч Хонгконг болон Инчон дахь агуулахуудад цуглуулах

•           Цуглуулсан ачааг Хонгконгоос сард 2 удаа, Инчоноос долоо хоног бүр тогтмол хуваарийн дагуу Хятадын боомтуудаар дамжуулан тээвэрлэнэ

•           Тээвэрлэлтийн хугацаа Хонгконгоос Улаанбаатар хүртэл 19-22 өдөр

•           Тээвэрлэлтийн хугацаа Инчоноос Улаанбаатар хүртэл 5-7 өдөр

•           Тээвэрлэлтийн хугацаа Америкийн Лонг бийчээс Улаанбаатар хүртэл 38-45 өдөр

•           Тээвэрлэлтийн хугацаа Эрээнээс Улаанбаатар хүртэл 5-7 өдөр

 

Бидний давуу талууд:

•           Онлайн мэдээ: Та өөрийн ачааны мэдээллийг 7 хоногийн 24 цагийн турш манай цахим хаягнаас авах боломжтой 

•           Хаалганаас хаалганд хүргэх хүргэлтийн үйлчилгээ

•           Гаалийн баталгаат агуулах

•           Энгийн болон дулаалгатай агуулах

 

Бид харилцагч таны ачааг дэлхийн өнцөг булан бүрээс тээвэрлэн, зохион байгуулж хүссэн газарт хүргэхээр ажиллахдаа та бүхний өмнө аливаа ирээдүйд учирч болох эрсдлийг урьдчилан тооцож үйл ажиллагаагаа болон харилцагчдийнхаа ачааг даатгуулж, замд яваа ачаандаа сэтгэл амар өөрийн бизнэсээ хөтлөн явуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

•           Ачаа тээврийн даатгалын үйлчилгээ

•           Хариуцлагын даатгалын үйлчилгээ

•           Тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт

•           Мэргэжилтнүүдийн хяналттай тээвэр

 

Бид таны үнийг өдөрт нь шуурхай тооцож өгөхөд таны оролцоо их байдаг тул та дараах мэдээллүүдээ бүрэн өгөхөд л хангалттай.

•           ачилт хийгдэх газрын хаяг

•           барааны нэр төрлүүд/ энгийн, химийн, аюултай гэх мэт/

•           барааны хэмжээ, эзэлхүүн

•           бохир жин

•           давхарлан ачих эсэх

•           хэмийн горим шаардлагатай эсэх

 

Танд тээвэрлэлтийн хэрэгцээ гарвал бидэнтэй холбогдож зөвлөлгөө, мэдээлэл авч богино хугацаанд үнийн саналаа бодуулан аваарай.

Утас: 75055000, 75057000, 9990-4641

И-мэйл: import@landbridge.mn

Найзуудтайгаа хуваалцаарай
0 1
Бүх төрлийн энгийн ачааны тээвэр
0 2
Аюултай ачааны тээвэр
0 3
Төслийн ачааны тээвэр
0 4
Агаарын тээвэр
0 5
Цуглуулбар ачааны тээвэр
0 6
Автомашины тээвэр
0 7
Экспортын тээвэр
0 8
Дамжин өнгөрөх ачааны тээвэр /Транзит/
0 9
Дотоодын тээвэр
Агаарын тээвэр
Тив дэлхийг алгасана
Далайн тээвэр
Тэнгис далайг гатална
Төмөр замын тээвэр
Ган замаар хурдална
Автын тээвэр
Газрын холыг товчилно
Захиалга өгөх