Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
08
Экспортын тээвэр

Бид Монголоос таны хүссэн орон руу агаар, төмөр зам, авто зам, далайн гарцын аль боломжит хувилбарыг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд экспортын тээврийг зохион байгуулж байна. Манай улсаас бараа бүтээгдэхүүн экспортлох нь мэргэжлийн бус хүмүүст яршиг төвөг ихтэй, ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг тул зардлыг нэмэгдүүлж цаашлаад экспортлоод гадаад зах зээлд борлуулах бүтээгдэхүүний үнийг өсгөх үгүй бол ашгийг багасгах эрсдлийг давхар дагуулдаг. Манай экспортын тээврээр дагнан мэргэшсэн чадварлаг багийнхан доорх үйчилгээнүүдийг багцлан хүргэдэг. Үүнд:
•    Тээвэрлэлтийн зөвлөгөө
•    Тээвэрлэлтийн замнал сонгох, үнийн санал боловсруулж өгөх
•    Бичиг баримтын бүрдүүлэлт
•    Гаалийн бүрдүүлэлт
•    Ачилтын зураг гаргах, сав баглаа боодол, ачилт бэхэлгээ хийх
•    Тээврийн даатгал
•    Замд явж буй ачааны мэдээгээр хангах
Та мэргэжлийн туслахтай байх давуу талыг мэдрэх болно. Экспортын тээвэр хэзээ ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа шиг хялбар байхгүй ээ. Бид экспортын тээврийг таны ачааны нөхцөл байдал, хэмжээнээс шалтгаалан агаар, чингэлэг, вагоноор болон бусад ачаатай хамтатган цуглуулбар байдлаар зохион байгуулна.
Монголоос голлон хийгддэг экспортын тээврийг доороос сонирхоно уу, танд экспортын ямар ч тээврийн хэрэгцээ гарсан бидэнд холбогдоход л та тээвэрлэлтийн бүхий л асуудлаа шийдвэрлэх болно.
Утас: 75055000, 75057000, 99900212
И-мэйл: baigalmaa@landbridge.mn

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЭКСПОРТ

Монголд орж ирсэн тоног төхөөрөмж засвар хийлгэх, түр горимоор оруулж ирэн буцаан гаргах, гадаадад худалдах гэх мэт олон шалтгааны улмаас дахин экспортонд гарах шаардлага тулгардаг. Экспортонд гарч буй том оврын тоног төхөөрөмжийн хувьд ачилтын зургийг зөв гаргаж зургийн дагуу ачилтыг зохион байгуулах нь хөрш орнуудад сааталгүй тээвэрлэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Бид бүх төрлийн задгай, овортой ачааг экспортолсон арвин туршлагатай ба танд үйлчлэхэд бэлэн байна.

МОНГОЛ ГЭРИЙН ЭКСПОРТ

http://landbridge.mn/upPics/p_export.jpgТа гадны улс орнууд руу МОНГОЛ ГЭР тээвэрлүүлэх гэж байгаа бол манай компанийн экспортын тээврийн хэлтэс рүү хандаарай. Сүүлийн жилүүдэд Европ, Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээл рүү гарах Монгол гэрийн тоо харьцангуй өсч байгаа нь Монголчууд бидний соёл гадныханы сонирхолыг татах болсоны илрэл юм. Та монгол гэрийн экспортын үнийн санал асуухдаа хэдэн ханатай гэр болох, тавилгатай эсэх болон очих хотын хаяг байршлыг бидэнд тодорхой мэдээлээрэй. Бид танд богино хугацаанд үнийн санал гарган өгч ачилтыг зохион байгуулах болно.

ТҮҮХИЙ ЭДИЙН ЭКСПОРТ

Сүүлийн жилүүдэд Монгол улс уул уурхайн нөөцөө түлхүү ашиглаж байгаатай холбоотойгоор манай улсын гадагшаа хийх экспортын хэмжээ өсөн нэмэгдэж байна. Мөн үүнтэй зэрэгцээд эмийн ургамал, эрдэс бодисын экспорт ч багагүй хэмжээгээр өсөх хандлагатай байна.  Хэрэвээ та түүхий эд экпортлохоор судалж буй бол тусгай зөвшөөрөл шаардах эсэхийг хамгийн түрүүнд лавлаарай.  

ХУВИЙН ЭД ЗҮЙЛС БОЛОН НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ

Гадаад болон дотоодын иргэдийн Монголоос тээвэрлэх хүсэлтэй байгаа хувийн эд зүйлсүүдийг бид тээвэрлэлтийн зориулалтын сав баглаа боодолд хийн хүссэн улс орон руу нь тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн зарим Монголчууд ихээр суурьшсан болон байнгын бараа эргэлттэй зарим улсууд буюу Япон болон Европын холбооны улсууд руу цуглуулбар ачааны экспортын тээвэрлэлт хийгдэж эхлээд байна.

АЯЛАГЧДЫН АВТОМАШИНЫ ЭКСПОРТ

Бид 2010 оноос хойш хуучны чамин автомашины уралдаан болох “Peking to Paris”-н Монгол дахь тээвэрлэлтийн түншээр ажиллаж байна. Таны эргэн тойронд аялал жуучлалын бизнес эрхэлдэг мөн аялагчидын тусгай техник хэрэгслийг тээвэрлэх хэрэгцээ шаардлага гарч буй бол биднийг санал болгоорой.

Найзуудтайгаа хуваалцаарай
0 1
HEADER TEXT
0 2
Бүх төрлийн энгийн ачааны тээвэр
0 3
Аюултай ачааны тээвэр
0 4
Төслийн ачааны тээвэр
0 5
Агаарын тээвэр
0 6
Цуглуулбар ачааны тээвэр
0 7
Автомашины тээвэр
0 8
Экспортын тээвэр
0 9
Дамжин өнгөрөх ачааны тээвэр /Транзит/
0 10
Дотоодын тээвэр
Агаарын тээвэр
Тив дэлхийг алгасана
Далайн тээвэр
Тэнгис далайг гатална
Төмөр замын тээвэр
Ган замаар хурдална
Автын тээвэр
Газрын холыг товчилно
Захиалга өгөх