Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Европоос автын цуглуулбар ачааны тээврийн хуваарь
2016 оны 1-р сарын 4. Даваа гариг.     2466

Бид 2016 оны 1-р сараас Европоос хийгддэг цуглуулбар ачааны тээврийн үйлчилгээнийхээ давтамжийг нэмж сард 4 удаа машин гаргадаг боллоо. Та Европын орнуудаас ямар нэг бараа импортолдог эсвэл Монголд буй хамаатан садан руугаа бэлэг сэлт илгээх гэж буй бол энэхүү үйлчилгээг сонирхоод нэг үзээрэй.

Автын цуглуулбар ачааны давуу тал нь:

• Та зөвхөн өөрийн ачааны жин, хэмжээст тохирсон тээврийн хөлсийг төлнө
• Агаарын ачаатай харьцуулахад үнэ маш боломжийн
• Тээвэрлэлтийн хугацааны хувьд галт тэргээр хийгддэг тээврээс 2 дахин богино
• Тогтмол хуваарийн дагуу хийгддэг тул та татан авалтаа төлөвлөж, мөнгөө илүү үр ашигтайгаар эргэлтэнд байлгах боломжтой.

Бидэнтэй холбогдон ачааныхаа жин, эзлэхүүн, ачигдах хаяг болон нэмэлтээр авах үйлчилгээгээ тохирон үнийн саналаа бодуулан аваарай. Үнийн саналыг баталгаажуулсны дараа бид таны ачааны ачилтыг зохион байгуулах ба ачааны байршил болон ачаатай холбоотой мэдээллүүдийг танд цаг тухай бүрт нь утас, и-мэйл эсвэл мессежээр хүргэж байх болно.

1-р сарын 4, 11, 18 болон 25-нд Европоос Монгол руу машин гарах тул та өөрийн татан авалтын хэрэгцээнд тулгуурлан бидэнд захиалгаа өгнө үү.

Утас: 99904641, 94006100
И-мэйл: lcl@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
INCOTERMS 2020
2020 оны 1-р сарын 12. Ням гариг.     107
И-мэйл халдлагаас урьдчилан сэргийлэх заавар
2019 оны 5-р сарын 6. Даваа гариг.     1075
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: УТААНЫ ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН
2019 оны 1-р сарын 29. Мягмар гариг.     1152