Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Д. Энхтүвшин: Үр хүүхдүүд маань хийж бүтээснээсээ баяр хөөр авдаг хүмүүс болоосой.
2016 оны 8-р сарын 2. Мягмар гариг.     2394

ЛАНДБРИДЖ ХХК-н Ерөнхий Захирал Д. Энхтүвшиний залуучууддаа зориулан бичсэн зурвасыг вэб хуудсаараа дамжуулан та бүхэндээ хүргэж байна. 

Дэлгүүр хоршоо, зочид буудал, кино театр, элдэв сайхан хоолны газар, үнэтэй хувцасны дэлгүүрүүд гээд сайхан юмнууд их нээгдэж байгааг харахаар манай улс хөгжөөд байгаа мэт харагдаж байна. Харамсалтай нь ихэвчлэн мөнгө үрэх боломжууд л түлхүү бий болоод байх шиг.

Суурин иргэншил, мөнгөн хуримтлал аль алинийг нь бий болгож амжаагүй ард түмэн бусдад зарах бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэржилт, технилоги, шинжлэх ухаангүйгээр бусадтай эн зэрэгцэн хамгийн сайн сайхан бүхнийг хэрэглээд яваад байна гэвэл удахгүй цалингийн зээлээр талхаа авч идэж мэдэх юм шиг, ажил байгаад бас цалин нь талханд хүрэхээр байвал шүү дээ.

Аж үйлдвэрийн салбар маань хурдан хөгжөөсэй. Манайхан хоёр хөршийнхөө хооронд соронзон галт тэрэг явуулаасай. Оросуудын Хятадаас маш ихээр авч байгаа ногоо цагаа, Хятадуудын Оросоос явч байгаа төрөл бүрийн түүхий эдийг замд нь хүлээж аваад ялгаж найруулаад тарааж явуулж өгдөг агуулахын цогцолбор бариасай. Төр засаг маань импортыг орлох баялаг бүтээх тал дээр нь хүмүүст дэмжиж туслаад өгөөсэй. Мөнгөтэй ухаантай хүмүүс маань АСА аваргын гүүний эхэсийн үйлдвэр шиг бидэнд нэгэнт бэлэн байгаа нөхөн сэргээгдэх нөөцийг технологи ашиглан боловсруулж бусдад зарж чулуу болгох олон сайхан жижиг дунд үйлдвэрийг ч гэсэн барьж байгуулаасай.

Үр хүүхдүүд маань зөвхөн идэж ууж кино үздэг биш хийж бүтээснээсээ баяр хөөр авдаг хүмүүс болоосой. Залуучууд маань шинэлэг санаагаа зоригтой гаргаасай, хөрөнгийн бирж маань сайхан болоосой, иргэд маань тэдэнд итгээсэй, төр засаг маань бодлого шийдвэрээр дэмжээсэй, шинэ шинэ үйлдвэрүүд баригдаасай, олон мянган ажлын байр бий болоосой. Амьдарлын өртөг хамгийн өндөртэй дөрвөн орны нэгээр биш ажлын хөлс хамгийн өндөр авдаг дөрвөн орны нэгээр шалгараасай.

 Монголчууд маань хямд бараанд дугаарлан зогсохын оронд IPhone шиг техникийн дэвшил технилогийн гайхамшигийг мэдрэхээр дугаарлан зогсдог болоосой. Монгол Jack Ma, Stev Jobs, Bill Gates, Mark Zuckerberg төрөөсэй. Нийтийн тээвэр нь hyperloop болоосой. Хөдөөний малчдад маань хэвлэлийг нь drone хүргээсэй. Орон даяар онлайн болоосой, за ядаж орон сууцанд гэр хорооллынхон орчоосой. За за зөндөө л юм байна. Өмнөхөө сайн хийхийг хичээж өчүүхэн ч гэсэн нэмэр болохыг бодоё.

Twitter:@landbridger

Facebook: Enkhtuvshin Dorjzovd




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн