Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Манай хамт олон Итгэл-Найдвар-Боломж-Улаанбаатар 2016 марафон гүйлтийн тэмцээнд оролцлоо
2016 оны 9-р сарын 12. Даваа гариг.     1390

Өнгөрсөн бямба гариг буюу 2016/9/10-ны өдөр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Итгэл-Найдвар-Боломж-Улаанбаатар 2016 марафон гүйлтийн тэмцээнд манай хамт олны төлөөлөл болох 21 ажилтан маань өөрсдийн сайн дураар оролцож нийгэмдээ сайн сайхныг дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.

Энэхүү марафон гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд оролцсон иргэд 3, 5, 10, 21 болон 42 км-ын зайд тодорхой хураамжийг төлөн гүйх бөгөөд гүйлтийн хураамж 100% хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдагаараа буянтай сайхан үйл явдал юм.

Марафонд оролцсон манай ажилчдын сэтгэгдэл их өндөр байсан бөгөөд дараа дараагийн жилүүдэд энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцож байхаар боллоо. Хүнлэг энэрэнгүй, эрүүл чийрэг Монгол улсын төлөөх иргэн бүрийн оролцоо бага гэлтгүй учир Улаанбаатар хотын бусад иргэддээ ч энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцож байхыг уриалсан юм.

Дашрамд дурдахад манай компанийн логистик менежер Д. Гэрэл 40-49 насны ангилал, 3км-ын зайн төрөлд 2-р байр эзэлж Мөнгөн медаль талархалын бичгийн эзэн болсон амжилттай энэхүү арга хэмжээг өндөрлөлөө.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн