Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Таны мэдлэгт: Хамгийн их ачаа тээвэрлэгддэг улсуудаас УБ хүртэлх тээврийн дундаж хугацаа
2016.10.14, баасан     7973

Ямар ч үйлчилгээнд чанарын тодорхой стандарт шалгуур байдаг. Тээвэр зуучийн үйлчилгээнд үнэ тариф, мэдээл шуурхай дамжуулдаг байдал болон тээвэрлэлтийн хугацаа маш том шалгуур үзүүлэлтүүд болдог. Тиймээс энэ удаад өөрийн зуучлалаар ирсэн ачаануудын тэвээрлэлтийн дундаж хугацааг сүүлийн нэг жилийн ачилтын түүхэнд тулгуурлан хамгийн их ачааны татан авалт хийгддэг улсуудыг сонгон тоймлон хүргэж байна. Та бүхний ачаа, татан авалтын төлөвлөгөөнд энэхүү бодит тээвэрлэлтийн хугацааны мэдээлэл хэрэгтэй байна гэдэгт итгэлтэй байна. Хэрэвээ таны ачаа авдаг улс эдгээр улсын жагсаалтанд багтаагүй бол та бидэнд хандан тээвэрлэлтийн хугацааг лавлах боломжтой.

Хүснэгт1: Импортын тээврийн тээвэрлэлтийн дундаж хугацаа / өдрөөр

Улс

Төмөр зам

Далай + Төмөр зам

Агаар / Агаар + Далай

ЛТЛ / Автын тээвэр

Америк – Баруун эрэг

 

35

6

 

Америк – Зүүн эрэг

 

54

 

 

Польш

25

50

5

24

Итали

28

51

4

25

Орос

7

 

1

15

Герман

25

48

3

21

Их Британ

30

50

8

23

Япон

 

16

1

 

Хятад

10

15

3

6

Энэтхэг

 

30

3

 

Малайз

 

28

2

 

Турк

 

56

3

 

Солонгос

 

18

2

8

ХонгКонг

 

19

2

 

Сингапур

 

23

3

 

Веатнам

 

29

3

 

Тайвань

 

20

3

 

* Жич дээрх хүснэгтэнд харуулсан хугацаа нь дундаж хугацаа бөгөөд тухайн тээвэрлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан тээвэрлэлт бүрийн хугацаа бага зэрэг зөрүүтэй байдаг.

Тээвэрлэлтийн хугацаа богиносох тусам тээврийн үнэ өсдөг нь хэнд ч тодорхой ойлголт. Тиймээс агаарын тээвэр нь бусад төрлийн тээвэртэй харьцуулахад үнэтэй байдаг. Хэрэвээ таны ачаа үнэхээр яаралтай хэрэгтэй ч танд тээврийн хөлсөө дан агаараар явуулснаас арай хямд байлгах хэрэгцээ байгаа бол манай агаар/ авто болон агаар/ далайн холимог тээврийн үйлчилгээг сонирхоорой. Таны ачаа хаанаас ч гарсан бай 12-16 хоногт Улаанбаатарт ирэх болно. Та манай агаарын тээврийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9990-4542 утсаар болон air@landbridge.mn имэйлээр шууд лавлаарай.

Мөн тээврийн хугацааны хувьд харьцангуй богино агаарын тээврээс арай хямд зардалтай тээвэр бол бидний Европын холбооны улсуудаас зохион байгуулж буй түүвэр ачааны автын тээврийн /ЛТЛ/ үйлчилгээ юм. Таны ачаа Европын аль ч улсад байсан хамаагүй бид ачааг хаягнаас нь очин авч Литвийн Вильниус хотод байрлах агуулахдаа цуглуулж Монгол руу сар бүрийн 10, 20, 30-нд тээвэрлэдэг ба Вильниус ачаа гарснаас хойш 11-16 хоногт Улаанбаатарт ирдэг. Таны ачаа Европын өөр улсаас гарсан бол дундажаар 23 хоногт Улаанбаатарт ирнэ. Энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай хариуцсан менежер лүү 9990-4542 утсаар, import@landbridge.mn и-мэйлээр холбогдон аваарай.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн