Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Хятадаас Орос руу ачаа тээврийн шинэ чиглэл нээжээ
2017 оны 8-р сарын 22. Мягмар гариг.     1818

Хятадын баруун хойд нутгийн Цинхай мужаас Казакстанаар дайран ОХУ хүрэх төмөр замын ачаа тээврийн шинэ чиглэл нээсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Оросын Пермь хот хүртэл ердөө 10 хоног зорчсон гэнэ. Ийм тээврийг далайгаар бүтэн нэг сар хагасын хугацаанд хүргэдэг аж. Энэ чиглэлийн урт 6300 км аж.

Энэ нь Орос дахь Хятадын барааны өрсөлдөх чадварыг нэмнэ гэж Хятадын эрх баригчид найдаж буй гэнэ. Тус улсаас Евразийн нутгаар дайран Европ, ОХУ болон бусад улс руу ачааны 20 гаруй галт тэрэг тогтмол зорчиж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2017/8/22-ны дугаар




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
HEADER TEXT
2021 оны 5-р сарын 10. Даваа гариг.     53
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс гаргасан мэдэгдэл
2021 оны 5-р сарын 4. Мягмар гариг.     421
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2021 оны 4-р сарын 27. Мягмар гариг.     301