Улс хоорондын тээвэр зуучлалын “Ландбридж” компани 10 жилийн ойгоо тохиолдуулан компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Механик, тээврийн сургуулийн ЛОГИСТИК, ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ-н хичээлийн танхимыг бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
Бид ЛОГИСТИК, ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ-н тэнхимийн оюутан залууст зориулсан олон улсын жишигт нийцсэн сургалт хөтөлбөрийг боловсруулж, тээвэр логистикийн салбарын шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргахаар тус сургуулийн захиргаатай хамтран ажиллах төслийг ийнхүү амжилттай эхлүүллээ.
![](/ckUploads/images/%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C.jpg)
Уг танхимын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 3-нд буюу хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцэн эхэлсэн бөгөөд тус арга хэмжээнд “Ландбридж” компанийн ерөнхий захирал Д.Энхтүвшин болон Механик, тээврийн сургуулийн захирал Д. Цолмонбаатар нар оролцлоо.