Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: УТААНЫ ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН
2019.01.29, мягмар     2866

"Ландбридж" ХХК-н удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч, ханиад томууны дэгдэлт хэт ихэссэнтэй холбоотойгоор нийт ажилтнууд болон тэднийхээ үр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг санаачлан хэрэгжүүллээ.

Үүнд:

 

  • Нийт ажилчдад утааны шүүлтүүртэй маск болон дархлаажуулалтыг дэмжих багц бүтээгдэхүүн /аарц + чацаргана / бэлтгэн олгов.
  • 0-5 насны хүүхэдтэй 35 ажилтанд 3 хоногийн чөлөө олгож, 40 хүүхдийг "Ивээлэн эх хүүхдийн сувилал"-н 3 хоног амрах зардлыг компаниас гаргаж сувилалд амраав.
  • Мөн ажилтнуудын 6-20 настай 36 хүүхдүүдэд утааны маск бэлэглэв.

 

Хэдийгээр бид өнөөдөр Улаанбаатар хотын утааг шууд үгүй болгож чадахгүй хэдий ч, тодорхой хэмжээнд утаанаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд нийт ажил олгогчид тодорхой хэмжээнд анхаараасай гэсэн хүсэл эрмэлзлийг тээн энэхүү ажлыг хэрэгжүүллээ. Мөн ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын шийдвэрийг дэмжин ажиллахыг компанийн зүгээс нийт аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн