Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
тээвэр зуучлалын ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭг Монголдоо анхлан нэвтрүүллээ
2020 оны 4-р сарын 27. Даваа гариг.     1681
Улс хоорондын тээвэр зуучлалын салбарт 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, олон мянган харилцагч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн тээврийн цогц шийдлийг санал болгож буй Ландбридж компанийг сонгон үйлчлүүлж ирсэн танд гүн талархал илэрхийлье. 
 
Манай компани 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгчдийнхээ ачаа тээврийн бүхий л асуудлыг найдвартай, олон боломжит хувилбараар, зардал хэмнэсэн, үнийн уян хатан нөхцөлтэйгөөр богино хугацаанд шийдвэрлэх бодлогыг баримталж олон улсын зуучлалын агентын сүлжээ, тээврийн салбарын түншлэгч байгууллагуудын найдвартай хамтын ажиллагаа, салбартаа мэргэшсэн хамт олны бүтээлч санаачилгын үр дүнд өөрсдийн үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэхээр зорин ажиллаж байна. 
 
Бизнес даяарчлагдахын хирээр улс хоорондын ачаа тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, тэр хэмжээгээр тээврийн үйл ажиллагаа цаг хугацаатай уралдан хурд, техник технологийн шинэлэг шийдэл, дижитал шилжилтийг хэдийнээ шаардах болсон билээ. Бид энэхүү дижитал хувьсалд хөл нийлүүлэн харилцагч үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэж, үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор тээврийн бүтээгдэхүүний дагалдах үйлчилгээнд шинэчлэлт хийж  “ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ”-г Монголдоо анхлан нэвтрүүллээ.
 
Энэхүү цахим үйлчилгээг та  ямар нэгэн нэмэгдэл төлбөр, шимтгэлгүйгээр гар утас болон компьютер зэрэг төхөөрөмжөөс хандан:
 
Тээврийн үнийн санал авах
 
Тээврийн захиалга хийх
 
Манайхаар тээвэрлүүлсэн бүх ачааны түүхэн мэдээлэл болон замд яваа ачааны мэдээг авах
 
Санхүүгийн төлбөр тооцоогоо хянах боломжтой 
 
 
 
Бидний хувьд өөрсдийн хуримтлуулсан туршлага, нөөц боломжид тулгуурлан нэвтрүүлж буй энэхүү цахим үйлчилгээ нь харилцагч танд тулгарч буй логистикийн асуудлыг цогц байдлаар хурдан шуурхай шийдвэрлэж харилцан ашигтай, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 94093424; 99169870
 
info@landbridge.mn
 
 
Ландбридж ХХК
 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн