Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Цаг үеийн мэдээлэл
2020 оны 12-р сарын 1. Мягмар гариг.     210

Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 11-р сарын 11-ний “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178-р тогтоолын дагуу 2020 оны 11-р сарын 12-ны 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний дагуу бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааны хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллагууд болох Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-уудын гаргасан чиглэл, үүргийн хүрээнд Гаалийн хяналтын талбайнуудад ирсэн “Хүнсний бүтээгдэхүүн; Түргэн муудах бараа бүтээгдэхүүн; Эм, эмнэлгийн хэрэгсэл; ТИР карнеттай ачаа /бүх төрлийн ачаа/, Нефтийн бүтээгдэхүүн; Бүх төрлийн экспортын бүтээгдэхүүн” зэрэг бараа, бүтээгдэхүүнүүдээс бусад ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хязгаарлаад байсан билээ.

2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Улаанбаатар Хотын Гаалийн Газраас гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны 12 сарын 2-ны өдрөөс эхлэн бүх төрлийн ачааны олголт хийгдэхээр болсон байна.

Иймээс харилцагч та бүхэн өнөөдрөөс эхлэн гаалийн бүрдүүлэлт хийхийг хориглож байсан бүх төрлийн ачааныхаа гаалийн бүрдүүлэлтийг хийж ачаагаа авах боломжтой болсон байна.

Ковид-19 цар тахлаас үүдэх гаалийн хяналтын талбайдууд дээр цугларч бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийх үүднээс та бүхэн гаалийн бүрдүүлэлтээ бид бүхнээр хийлгэж ачаагаа хүргэлтээр хүргүүлж авахыг зөвлөж байна.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн